National English Championship шалгалтын тухай

Нийтлэлч: Кана
2013.11.24
|
5,343
Би энэ шалгалтны “А” ангилалд орсон юм. Маш их гомдолтой байна.
 
Би энэ шалгалтны “А” ангилалд орсон юм. Маш их гомдолтой байна.
2013 оны 11 сарын 23-нд шалгалтаа өгнө гээд өглөө 8 цагт хаа байсан 7н буудлын тийшээ байдаг 35-р сургууль дээр очлоо. Очтол зохион байгуулж байгаа хүмүүс өөрсдөө ирээгүй, тэд 8.30 гэж ирсэн. 

Тэгтэл шалгалтанд бүртгэл нь ороогүй хүүхдүүд маш их байсан. Ганц л сургууль дээр 100-гаад хүүхдүүд гэж бодохлээр ямар их хариуцлагагүй байна вэ. Тэгээд нөгөө бүртгэл нь ороогүй хүүхдүүдийг дахиж бүртгээд шалгалт авах цаг өнгөрчихсөн. Тэгээд 11.00-ээс сунжирч сунжирч эхэлсэн.
Шалгалт орон даяар 10.00 цагаас эхлэх ёстой байсан. 
35-р сургууль дээр дан оюутнуудыг авах ёстой байтал 4, 5-хан сурагчийг оюутнуудтай хольсон. Тэр 4, 5-н сурагчдад их хэцүү санагдсан. Тэгээд шалгалтын үеэр багш нар хяналт тавиагүй. Ер нь их хариуцлагагүй “Аварга шалгаруулах тэмцээн” болсон доо. Шалгалтын материал бол зарим хэсэг дээрээ ойлгомжгүй зохиосон байсан. 
 
National Youth Exchange And Scholarship Center Of Mongolia байгууллагыг анхаараасай гэж хүсэж байна. Гомдол ч яахав, ганцхан би ч биш зөндөө оюутан сурагчид хохирч байгаа юм. Өөрийн америк явах боломжийг алдаж ч байгаа юм билүү. Бүртгэл ороогүй гээд оюутнууд гүйгээд байх хооронд ядаж англи хэлний хэдэн үг, дүрмээ харсан бол зүгээр байсан юм. Энийг л хэлэх гээд байна.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар