Чи түүнд таалагддаг эсэхээ яаж мэдэх вэ?
2013.12.09
|
10,296

Та 2-ын харьцааны байдал бол сайн найзаас хэтрэхгүй. Гэхдээ хааяа бодохоор тэр танд талтай ч юм шиг, хааяа бодохоор зүгээр сайхан найзууд ч юм шиг. Тэр хүнд нэг л итгэж болохгүй гэсэн сэтгэгдэл төрөөд байвал...
_large.jpg)
- Тэр тань руу удаан ширтдэг. Түүний харц нь бусад эмэгтэйчүүдийг бодвол тань дээр илүү удаан тогтдог гэдгийг та анзаарсан бол та түүнд таалагддаг эхний шинж юм.
- Таниар үргэлж тоглоом хийдэг, гэхдээ эелдгээр. Эелдгээр тоглоом хийхэд бүх эмэгтэйчүүд инээдэг. Магадгүй таны инээмсэглэлийг харах гэж тэр таниар байнга тоглоом хийдэг ч байж болно шүү дээ.
- Тэр таньтай найрсаг харьцдаг бөгөөд хөнгөхөн санаа тавьдаг. Үүнийг тайлбарлах хэрэггүй байх.
- Тэр таньтай бусад эмэгтэйчүүдээс огт өөр харьцдаг. Жишээ нь бусадтай их чухал биш мэт харьцдаг боловч таны өмнө чухал хүн шиг царай гаргаж яриа өдөхийг хичээдэг.
- Та хаана байна тэр тэнд байна. /кафе, фитнесс гэх мэт таныг дагаад байгаа юм шиг/
- Тантай илүү ойр байх гэж хичээдэг. Жишээ нь өдрийн хоолны үеээр таны дэргэд суух, хичээл ажил тарсны дараа хамт гарах гэж хичээх, автобусны буудал руу хамт алхах гэх мэт/
- Танд гадуур зугаалахыг санал болгох. Энэ бол та түүнд таалагддаг гэдгийн баттай шинж бөгөөд түүнд эргэлзэх хэрэггүй.
Одоо та тэр залуудаа таалагддаг үгүйгээ мэдэж авч чадлаа. Тус болсон гэж найдаж байна. Эдгээр шинж дээр нэмэх зүйлс байвал бусаддаа туслаарай бүсгүйчүүдээ.
Таны найз Кана
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.