2014-оны зурхай /нум, хумх, матар, загас/

Нийтлэлч: Кана
2013.12.18
|
14,009
Ирж буй Морь жил танд хэр хандах бол? Энэ могой жилийг үдэхдээ бэлдэж байгаа танд угтан ирж буй Морь жилийн ордны орос зурхайг орчуулж хүргэе.
 
Нум
Эрүүл мэнд: Он гарангуут Нумынхан өөрийгөө эрч хүчтэй болон цоглог мэдрэх болно. Тийм ч учраас хаврын эхний дулаан өдрүүдэд бушуухан хүнд өвлийн пальто, шубыг тайлж хөнгөхөн, чөлөөтэй амьсгалахыг хүснэ. Нумынхан аль болох цэвэр агаарт гарч, амин дэм болон бусад эрүүл мэндэд хэрэгтэй зүйлийг хэрэглэвэл сайн. Өөрийн биед юу хэрэгтэй байгааг Нумынхан мэдэхийн тулд дотоод мэдрэмжээ дагаарай. 
Карьер: 2014 он нь Нумынханд амжилттай эхлэнэ. Энэ онд ажил дээр ямар ч гэнэтийн сөрөг зүйл гарахгүй. Хэрэв тэд хамт ажилладаг хүмүүстэйгээ хэт итгэмхий, нээлттэй харьцахгүй бол жижиг асуудлуудад ч орооцолдохгүй байх боломжтой. Хавар Нум болгонд карьерээр дээш өгсөх боломж гарна. Энэхүү боломжийг идэвхигүй, даруу байдлаар биш харин санаачлагатай, хандлага сайтай, хариуцлагатай байдлаа удирдах албан тушаалтандаа харуулж байж олж авна. Зун таны ажил тогтвортой үргэлжлэж, олсон амжилтаа бататгах тул намар та арвин их ургац хурааж авах болно. Нумынхан намар зөвхөн жимс, ногоогоор тогтохгүй жинхэнэ мөнгөний ургац хураана.
Санхүү: Морь жилд Нумынхан гар хумхилгүй ажилсаг байна. Юуны түрүүнд тэдний үнэнч, хэрэгтэй үед дуустал нь ажил хийх чанар нь үнэлэгдэн цалин нэмэгдэх нь зайлшгүй. Танд атаархагч болон хамт ажиллагсдын муу хандлага ч саад болж чадахгүй. Ирэх онд Нумуунд нь ойр ойрхон орлогоо урамшуулал шагналаар зузаатгах болно. 
Хайр дурлал: 2014 онд Нумуудыг зурхайн ордноор маш их үйл явдал, сэтгэл хөдлөл хүлээж байна. Морин жилийн эзэн ганц бие Нумуудад харамгүйгээр шинэ хайр, цагийг сайхан өнгөрөөх үеүүдээр шагнах болно. Гэр бүлтэй Нумууд аль болох хов живэнд анхаарал тавихгүй байхыг хичээж ойр дотны хүнээ хий хардахаас сэргийлэх хэрэгтэй. Энэхүү хардалт нь ямар ч үндэслэлгүй байх бөгөөд өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралыг хүндрүүлэх хэрэггүй.
 
Матар
 Эрүүл мэнд: 2014 онд Матрынханы эрүүл мэнд шавхагдашгүй сайн, бат бэх байх учир ямар ч ачааг өөртөө үүрэхэд бэлэн байгаарай. Харин эрүүл мэндээ анхааралдаа авах ёстой хүмүүс бол дотоод шүүрлийн систем, хоол боловсруулах тогтолцооны системны ямар нэгэн өвчтэй хүмүүс юм. Гэвч тэдний хувьд анхааралдаа аваад, урьдчилан сэргийлэхэд хангалттай байх болно. Мартынхан маш их ажилсаг учир хичнээн эрүүл байсан ч амралтгүй ажилласнаас болж өвчин өөртөө цуглуулж мэдэх хүмүүс. Ийм учраас аль болох өөртөө цаг гаргаж унтах цагтаа унтаж, цэвэр агаарт их гарах хэрэгтэй.
Карьер: Энэ жилд нийгмийн салбарт ажил эрхэлдэг Матруудын албан тушаал ахих шат руу өөрчлөлт орно. 2014 оны 1-р сараас 3-р сар хүртэл ажилдаа болгоомжтой байх хэрэгтэй: тайлан гаргахдаа өөртөө итгэлтэй байж анхааралтай байх. Үүнээс цааш хугацаанд Матрынхан амарч, өөрийн хүслийн дагуу шаргуу явж болно. Мартынхан амжилтанд маш хурдан, амархан хүрэх учир Амжилт үргэлж таны талд байна.
Санхүү: 2014 онд санхүү Матрынхны  урмыг хугалахгүй. Энэ жил таны хэзээ ч хэрэгжихгүй гэж бодож байсан төсөл тань биеллээ олно. 2014 оны 2-р сараас буюу хавар цагаас намар хүртэл танд ээлтэй учир, таны санхүүгийн эх үүсвэр өсч, урамшуулал хүртэх болно.
Хайр дурлал: 2014 онд Матрынхан сэтгэлийн хөдлөл болон гайхалтай шинэ мэдрэмжийг хүртэж, хэзээ ч мартахгүй жил байх болно. Он эхлэнгүүт л 1-р сар, 2-р сард  ганц бие Матрынхан шинэ хайртай учирч болзошгүй байна. Харин гэр бүлтэй Матрынхан ханьтайгаа “атаархал”-аас болж ам мурийн  маргалдана. “Атаархал”гэдэг үгнээс айх хэрэггүй, харин ч  энэ явдал нь та 2-ыг ойртуулж, шалгах болно. Харин зун цаг гэхэд буцан нийлж, бие биенийгээ дахин хайрлах болно.
 
Бумба
 Эрүүл мэнд: Ирж буй Морь жилд танд хариуцлагатай ажил их даалгана. Мэдээж өөртөө анхаарал тавьж, дотоод хүнтэйгээ харьцахгүй бол сайн үр дүнд хүрэхгүй. Тийм учраас хичнээн их завгүй ажилтай байсан ч өөрийн биеэ энхрийлүүштэй. Үгүй бол жил, хэдэн жилийн дараа таны бодолд “Өөрийгөө золиослон байж хийсэн үйл минь хэнд хэрэгтэй байсан юм бэ?” гэсэн бодол эргэлдэх болно. Тэгэхээр бүх Бумбыханд зөвлөхөд: сэтгэл санаагаа амар тайван байлгаж, аль болох удаан агаар салхинд гарах хэрэгтэй.
Карьер: Ирэх жил тийм ч тааламжгүй биш өнгөрөх нь. Яалангуяа ажлын өндөр хариуцлага үүрдэг Бумыханд ажлын төлөвт ахиц гарна. Харин ажил бол зүгээр л хийх ёстой зүйл гэж боддог хүмүүст Морь жил таны албан тушаалд ахиц, уналт аль алийг нь өгөхгүй. 
Санхүү: Морь жилд зарим Бумбынхан өөрийн ажлын байраа солих тухай бодно. Гэхдээ мэдээж бүгд биш. Зөвхөн одоо эрхэлж буй ажилдаа сэтгэл ханамжгүй байдаг хүмүүс орно. Та ажлын байраа сольсноор таны орлого ихэсч, шинэ ажилдаа ормогц урамшуулал ихээр хүртэн, таны амьдрал шинэ түвшинд очих болно. 
Хайр дурлал: 2014 онд Бумбынхан үргэлж хайр дурлалд амжилттай байдаг шигээ энэ жил ч мөн адил амжилттай байна.  Морин жил Бумбынхныг эсрэг хүйстнийхээ анхаарлын төвд их байлгаж танд амжилт хүсэх болно. Хостой Бумбынхан хайртдаа өөрийн тал бие шиг анхааралтай, болгоомжтой хандахыг хичээх хэрэгтэй. Ганц бие Бумбууд өмнөх хайраа итгэлтэйгээр мартаж өөрийн жинхэнэ хайраа олоорой. Морь жил танд хайраа олоход бага хугацаа өгсөн учраас яараарай.
 
Загас
 Эрүүл мэнд: 2014 онд Загасууд хангалттай их идэвхи гаргах хэрэгтэй. Хэрвээ цаг өнгөрөх тусам таны залхуу хүрээд, ямар ч зорилгогүй буйдан дээр сууж тв үзээд “цаг алж” байвал та даруйхан энэ зуршлаа хаях хэрэгтэй. Тиймээс өөрийн бүх зүйлээ замбараанд нь оруул. “Эрүүл биед саруул ухаан оршино” гэх үг байдаг. Энэ үгний дагуу та өөрийн бодол, оюун санаагаа цэгцэлбэл та өвдөхгүй, бие тань гайхалтай эрүүл байна.
Карьер:  2014 он эхэлмэгц л Загасууд ажилдаа яарна. Тэдний хувьд бүх ажил маш чухал бөгөөд хурдан гүйцэтгэх ёстой  мэт санагдана. Зуны эхэн сард энэ урам зориг унтран огт өөр шинэ ажилд ханцуйгаа эрч хүчтэйгээр шамлана. Энэ ажлын үеэр Загасынхны хичээл зүтгэлийг үнэлж шагнал урамшуулал хүртээнэ, мөн онцгой нэгэн шагнал өгнө. 
Санхүү: 2014 онд магадгүй Загасуудын орлого их байхгүй нь. Санхүүгийн тал дээр гэнэт буурна. Гэхдээ таны санхүүгийн асуудлыг гарцаагүй таны найз нөхөд, ивээн тэтгэгч, сайн санаатнууд нөхөж шийдэж өгнө. Яг л “Зуун төгрөгтэй байснаас Зуун найзтай яв” гэдэг үг шиг.
Хайр дурлал: Ирэх Морь жил таныг бусдад хэт их амлалт өгөх хэрэггүй гэж зөвлөж байна. Та хэн нэгэнд амлалт өгсөн бол заавал хүрэх ёстой. Амлалтаа биелүүлсний дараа л та хувийн эрх чөлөөгөө эдлэх болно. Гэрлэсэн Загасууд өөрийн ханьдаа гэнэтийн бэлэг барьж харилцаагаа бэхжүүлээрэй. Харин ганц бие Загасууд өөрийн хайраа тэвчээртэй хүлээхийг зөвлөж байна.
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар