Түүнээс хагацах цаг болсны 7 шинж

Нийтлэлч: Кана
2013.12.20
|
31,078
Шинэ жил дөхөж байхад сална гэж үү? Үнэхээр дахиж хамт байх боломж байгаа юм болов уу? Та 2 салах цаг болсны эцсийн 7 шинжийг уншаад өөртөө дүгнэлт хийгээрэй.
Шинэ жил дөхөж байхад сална гэж үү? Үнэхээр дахиж хамт байх боломж байгаа юм болов уу? Та 2 салах цаг болсны эцсийн 7 шинжийг уншаад өөртөө дүгнэлт хийгээрэй.
 
1.Дуусашгүй тэмцэл
Бие биенийхээ дээр гарахыг үргэлж хүсэж, хүчтэй өрсөлдөгчид болох явдал юм. Хайрт хосууд өөд өөдөөсөө хараад зогсох биш, нэг зүг рүү хамтдаа харах нь чухал шүү дээ. Харах ч үгүй байвал аз жаргал үгүй болно гэдгийг бид мэднэ. Улмаар тэр ч, чи ч сонирхол татахаа болино.
 
 
2.Нэгэн хэвийн. Урагшлах ч үгүй, ухрах ч үгүй.
Та 2-ын харьцаа анх ямар байсан, хэсэг хугацаа өнгөрөхөд юууу ч өөрчлөгдөөгүй, ахиц гарсан ч чухамдаа уйтгартай байвал хэрэггүй болжээ. Та түүнтэй хамт байгаагаар ирээдүйг төсөөлөхөө больсон бол тэрнээс болсон хэрэг. Тэр тантай ирээдүйд хамт байхыг хүссэн бол танд тийм сэтгэгдэл төрүүлж, таны бодолд зөвхөн тэр байх байсан.
 
3.Жижиг зүйлээс болж муудалцдаг
Хосуудад муудалцах зүйл их байгаа. Гэхдээ бие биенийгээ уучлаад, цаашаа хамтдаа байхыг хүсдэг. Харин та 2 жижиг зүйлээс болж муудалцдаг, бие биенийхээ дээр гарах гэж хичээдэг болсон, бие биенийгээ ойлгохоо бол бас л хэцүүхэн болжээ. 
 
4.Түүнийг хараад догдлохоо больсон
Та үнэхээр түүнээс уйдаж, залхсан бол ийм байдалд орно. Өмнө нь болздог байхад таны зүрх хүчтэй цохилж, таны сэтгэлийг ихээр хөдөлгөдөг байсан. Харин одоо нэг л биш. Бүх зүйл байдаг л санагдаж, тэр таны хувьд сонин биш болсон бол заавал салах хэрэгтэй гэсэн үг биш л дээ. Та харилцаандаа өөрчлөлт хийж болно. Таны л дур бүсгүй минь.
 
5.Хамт байхад инээх чинь багассан 
Хосуудыг хэр жаргалтай байгааг эмэгтэйгээс харж болно.  Хэрвээ эмэгтэй нь залуугийнхаа хажууд байхад үргэлж инээмсэглэл тодруулж байвал мэдээж аз жаргалтай, сайхан байгаагийнх. Харин та 2 хамт байхдаа хөмсгөө зангидаад л, нүүрний хувирал бага болсон бол ойлгомжтой.
 
6.Таны араар явсан
Эрчүүдэд итгэх бас л их хэцүү дээ. Худлаа хэлж таныг зовоогоод, бүр таны араар явж байгаад баригдсан бол уучлахаа азнаарай. Нэг хуурж зүрхэлсэн биз дээ? Дахиж хуурахгүй гэсэн баталгаа байхгүй. Эсвэл үнэхээр мэдэгдэхгүй цэвэрхэн хуурна. Итгэлтэй байна.  Шууд баяртай гэж хэл. 
 
7.Таны амьдралыг тэр амттай, аз жаргалтай болгохгүй байх
Бидэнд гэнэтийн бэлэг, хайрын үгс, анхаарал халамж хэрэгтэй. Тэр таныг баярлуулах зүйлс хийх нь багассан бол түүнд нэг л зүйл хэвийн биш байна гэсэн үг. Жишээ нь гэнэтийн бэлэг өгөхөө больсон (заавал бэлэг биш л дээ, сэтгэл байж болно), танд тавих анхаарал муудаад, хайрын үгс бүүр багасаж, утсаар ч хүн шиг ярихаа больсон бол хэцүүхэн л байна даа, бүсгүй минь.
 
Эдгээр шинжээс хэд хэд нь таарч байвал хагацах болсон гэдгийг та ойлгосон байх. Харин 1 шинж л илэрсэн бол азнаарай. Түүнтэйгээ ярилцаад үз.
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар