Таны баярын ширээнд: Тахианы махтай салат

Нийтлэлч: Кана
2013.12.23
|
8,735
Эзэгтэй таны баярын ширээнд онцгой амт бүхий тахианы махтай салатыг санал болгож байна.
Эзэгтэй таны баярын ширээнд онцгой амт бүхий тахианы махтай салатыг санал болгож байна.  За ингээд ханцуйгаа шамлацгаая!
 
Орц:
-Улаан лооль 2ш
-Өргөст хэмх 2ш
-Салатны навч 1-2ш
-Цэвэр эргэн тараг 150мл
-Тахианы цээж мах
-Зөөлөн бяслаг 50гр
-Нимбэгний шүүс /тохирох хэмжээгээр/
-Давс /тохирох хэмжээгээр/
 
Бэлдэх арга:
Улаан лооль болон өргөст хэмхийг жижиг хэрчинэ. 
Салатны навчийг гараараа урна. 
Зөөлөн бяслагийг жижиг шоо хэлбэрээр хэрчинэ.
Тараг болон нимбэгний шүүс, давсыг холино.
Цээж махыг нарийн хавтас хэлбэрээр хэрчиж шарна. Амтлагч хийхгүй байх нь дээр.
Махыг хөргөөсний дараа бүгдийг хамтад нь сайтар хутгана. 
Амархан байгаа биз? Дэглэм барьж байгаа хүмүүс хэрэглэж болно шүү. Сайхан хооллоорой 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар