Сайн үйлсийн элч Анжелина Жолигийн хувийн амьдраас цухас...

2013.12.19
|
9,372
Дэлхий дахины тэр тусмаа эмэгтэй хүн бүрийн үлгэр дуурайл болсон гайхамшигтай эмэгтэй Анжелина Жолигийн тухай баргийн хүн бүр мэднэ. Тэр бол хүмүүнлэгийн элч, гайхалтай жүжигчин. Тийм ээ бас хүүхдэд хайртай нэгэн. Тэгвэл тэр бас эмэгтэй хүн шүү дээ. Би та бүхэндээ түүний алдар нэр, амжилт, кареьр гэлтгүй хувийн амьдралыг нь хүргэхээр зорьлоо.

 Анжелина Жоли ( Angelina Jolie Voight )1975 оны 6-р сарын 4ний өдөр Америкт төрсөн. Америкийн жүжигчин, кино найруулагч, screenwriter болон зохиогч юм. Гэхдээ яг судлаад үзвэл Жолигийн аав герман болон словакын ээжийнхээ талаас Канад, Голландын эрлийз ажээ. Түүнийг бага байхад эцэг эх нь салсан явдал нь амжилт, хүмүүнлэгийн үйлсийн үндэс ч байж болох юм.

Юутай ч тэрээр монгол эмэгтэйчүүдийн л адил хэцүүхэн амьдралыг туулжээ. Харин сүүлийн үед хөхний хорт хавдрын хагалгаанд орсон ч цөөхөн жилийн настай болсон гэсэн яриа ч хүмүүсийн дунд жиг жуг байдаг. Гэхдээ одоо буцаад түүний хувийн амьдрал руу оръё доо.

Түүнийг Брет Питттэй хувийн харилцаатай гэдгийг тохирсон хосууд ч гэдгийг дэлхий даяар мэднэ. Гэвэл яагаад одоо хүртэл гэрлэх ёслол хийгээгүй нь бас л сонин шүү. Жоли 14 настайдаа нилээн хүндхэн үерхэл эхлүүлж найз залуу ээж 2тойгоо 16 нас хүртлээ нэг гэрт амьдарсан байна. Харин түүнийг 16 хүрхэд жүжигчний кареьр нь түүнийг хүчээр салгажээ. Анжелина хамгийн анхныхаа хуриманд хар бариу өмд цагаан фудколктай оролцож байсан ба тийм ч удалгүй салсан ч гэсэн тэрээр “Бид зүгээр л хэтэрхий залуу байсан.
 
” Гэсэн мэдэгдэл өгчээ. Харин 2дох нөхөртэйгөө нилээд хэдэн жил хамт амьдарсан. Бас ч үгүй асуудалтай байсан. Гэсэн Жоли хожим түүний тухай “ Хамгийн сайн нөхөр болж чадах нэгэн” гэж хэлжээ. Магадгүй сайхан дурсамж үлдээснийг нь бодож сайнаар ярьдаг ч байж болох юм. Тийм үү? Гурав дах нөхөр нь алдарт Брет Питт. Харин одоогийнхоо нөхөртэй нилээн удаан хугацааны турш сайн харилцаатай байгаа. Тэд яг өөрсдийн 3н хүүхэдтэй. Гэхдээ тухайн үедээ Бред Питт, Женнифер Энистон 2-ийн гэр бүл салалтын буруутан гэгдэж байсан.
 
Яг ингээд үзэхэд бидний л адил эмэгтэй хүн гэдэг нь харагдаж байна. Бас л олон нөхрийн барааг харсан хүн байна. Угаасаа эмэгтэй хүн гэдэг эр чадалтайгаар нь эр хүний нөмөр хайж явдаг шүү дээ. Гэсэн ч нөмөр нөөлгийг нь зүгээр ч хүртдэггүй үр удмыг нь үлдээж өврийг нь ээн, гэрийг нь дулаацуулж явдаг. Уншиж буй таньд хандаж хэлэхэд таньд хангалтгүй санагдвал одоо хажууд чинь байгаа ч түшиггүй эрийг эртхэн орхиорой. Харин битгий үзэн ядаарай. Таньтай таараагүй л болохоос бас л нэг эхийн хайртай үр, нэг үеийн сайхан дурсамжийн чинь эзэн шүү дээ...

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар