Жинхэнэ Лэди болцгооё

Нийтлэлч: Кана
2013.12.26
|
12,058
Зарим охид эмэгтэйчүүд жинхэнэ Лэди болохыг хүсдэг. Гэхдээ жинхэнэ Лэди байх хэнд хэрэгтэй вэ? Энэ ойлголт яг юу гэсэн үг вэ? Лэди болоход юу хийх ёстой вэ?
Зарим охид эмэгтэйчүүд жинхэнэ Лэди болохыг хүсдэг. Гэхдээ жинхэнэ Лэди байх хэнд хэрэгтэй вэ? Энэ ойлголт яг юу гэсэн үг вэ? Лэди болоход юу хийх ёстой вэ? 
 
Лэди гэж хэн бэ?
Өнгөрсөн рүү харахад: 
Лэди – өөрийн гэсэн хэв маягтай, онцгой тансаг төрхтэй, бусдын дунд нэр хүндтэй эмэгтэйг хэлдэг байсан.
 
Харин одоо үед:
Орчин үед Лэди нь өнгөрсөнтэй бараг адил тодорхойлогддг, гэхдээ арай өөр. Тэр нь бусдын дунд нэр хүндтэй байх бөгөөд, үүний оронд өөрийн гэсэн дүрэмтэй гэсэн ухагдахуун орж ирсэн.
 
Би Лэди болох хэрэг байна уу?
Лэди байхын эерэг чанар:
Түүнийг олж харахад хэцүү биш. Түүний бардам зан, биеэ авч явах байдал, гадаад төрх нь бусдаас ялгаруулж өгдөг. 
Залуус түүнийг нүдээрээ зүгээр өнгөрөөдөггүй. Хэн ийм сайхан бүсгүйд анхаарал тавихгүй байж чадах юм? Одоо цагт жинхэнэ
 
Лэди маш бага байгаа!
Түүнд хэн ч бүдүүлэг хандаж чаддаггүй. Өөрөө ч үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэн нэгэн тэгэж хандах тохиолдолд тэр түүнд хариуг нь өгдөг.
Бүх хүйснийхэн түүнд хүндэтгэл бишрэлтэй хандаж, түүний үйлдлийг дуурайхыг хүсэж, амнаас гарсан үг бүрийг нь анхааралтай сонсдог.
 
 
Тиймээс сайн бодоод үз!
Түүн шиг байхыг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол өөрийгөө өөрчилөх хэцүү давааг туулах хэрэгтэй. Маш олон зүйл дээр ажиллах болох нь дээ. За бэлэн бол доошоо уншаарай.
 
 
Жинхэнэ Лэди гадаад төрх.
 
Нүүр будалт.
Лэди хэзээ ч өөртөө будаг шавдаггүй. Түүний төрх бол Натураль будалт эсвэл хөнгөхөн элигант будалт.
Бүх зүйл хэмжээндээ байх сайхан шүү дээ. 

Үсний засалт.
Тэр хэзээ ч өөрийгөө арзайсан, тослогтож хиртсэн үстэй байхыг зөвшөөрдөггүй. Өөрт зоохисон цэвэр засалт хийдэг. Үсний лак аль болох бага хэрэглээрэй. 
 
Гоёлууд.
Гоёл чимэглэлгүйгээр Лэди хаашаа ч явахгүй! Энэ бүхэн түүнд олон төрлөөр байдаг: хавчаар, бугуйвч, цүнх г.м. Гэхдээ тэр хэзээ ч олон гоёлыг хаа хамаагүй хольж зүүдэггүй. Жишээ нь: хуруундаа 2 бөгж зүүх хэрэггүй.  Мөн та гарандаа бөгж, бугуйвч, цагийг зэрэгцүүлж зүүвэл онцгүй харагдана. 
Мөн түүний гоёлууд өмссөн хувцсандаа заавал тохирсон байх хэрэгтэй. Жишээ нь: хөнгөн даашинз дээр том, хүнд зүүлт хэзээ ч зохиж байгаагүй. 
 
Хувцас
Хувцас бол Лэдигийн хамгийн чухал зэвсэг, “Хувцсаар угтдаг” гэдэгчлэн. Зөв газар зөв хувцаслах хэрэгтэй. Лэди хэзээ ч “эрэгтэй” хувцас өмсдөггүй, бас шуудай шиг өмднөөс шууд татгалз. Гэхдээ энэ нь Лэдигийн шүүгээнд зөвхөн юбка, даашинз байх гэсэн үг бишээ. Харин түүний шүүгээнд заавал джинс, өмд байх ёстой. Түүний хувцаснууд дотор хэтэрхий тод мөн энд тэндээ урагдсан моодтой хувцаснууд, богино банзал байдаггүй. Хувцаснууд өөрийн галбирт зохисон байна. 
Гуталны хувьд бол олон төрөл байна: балетка, туфли, түрийтэй гутал, пүүз гээд.  Хэрвээ маш өндөр бол өсгийтөөс татгалзаарай. Харин намхан болон дунд бол одоо л өмс. Хамгийн гол нь өөрийн алхаж чадах өндрийн өсгийт сонгоорой.
 
Жинхэнэ Лэдигийн дотоод чанар
Өндөр шаардлага, хувиа хичээсэн зан – энэ бол дотоод чанар. 
ҮГҮЙ-Үгүй-Үгүй!!
Лэди бардам зантай байх ёстой. Гэхдээ бүх зүйл хэмжээндээ байх сайхан. Тэр бусадтай эелдэг харьцдаг. Хэрвээ түүнээс хэн нэгэн тусламж гуйхад тэр дуртайяа тусладаг. 
 
Хамгийн гол нь: бусдад ашиглуулж, туслуулчаад дараа нь түүнийг хэрэггүй тоглоом шиг хаяхыг тэр хэнд ч зөвшөөрдөггүй. 
Хэрвээ түүнийг доромжилсон бол тэр хэзээ ч өөдөөс нь намайг доромжиллоо гээд хэрүүл хийдэггүй.
 
Тийм хүмүүсийг тоодог ч үгүй. Бусадтай ярилцаж тохиролцож чаддаг. Харин ямар ч хэцүү байдлаас тэр толгой дээш харж гардаг. Энэ бол хатуу ч түүний зан.
 
Түүний бусад чанарууд:
 
Боловсрол. Лэди заавал боловсролтой байх ёстой. Мэдээж суут ухаантан байх албагүй. Тэнэг эмэгтэйг Лэди гэж дуудаж болно гэж үү?
 
Номны дурлалт бусгүй. Ном бол мэдлэг өгнө. Харин мэдлэг чамд хэрэг болно. Ном чиний ертөнцийг харах нүдийг өөрчилдөг. Сайн уншигч байх хэрэгтэй
 
Урлагт дурлагч. Энэ чанар бол Лэдид маш том нэмэх (+) өгнө! Хөгжмийн мэдрэмж эсвэл уран зураг сонирхогч, бүжигчин байхад та Лэдид нэг алхам ойрхон байна.
 
Мэдрэмж. Хамгийн сайхан зүйл юу вэ? Эргэн тойронд байгаа зүйлсийн үнэ цэнийг сайн мэдрэх хэрэгтэй. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар