Жирэмсний хордлогыг арилгах боломжтой юу?

2014.01.07
|
32,118
Жирэмсний хяналтад орохдоо л анх удаа энэ асуултыг эмчээс би асуусан юм, “Жирэмсний хордлогыг арилгаж болох уу” гэж. Шарталтыг хүртэл нэг эм уугаад л намдаачихаж байна. Тэгвэл жирэмсний энэ хордлогыг хэрхэн намжаах вэ.
Энэ асуултыг жирэмсэн эхчүүдийн дийлэнх нь эмч нараас асуудаг байх. Тэдний нэг нь би. Өдөр бүр шартсан хүн шиг царай гаргаад ажилдаа явах, өдөр бүр дотор муухайрах, зарим хоолны үнэрийг аваад л бөөлжих... Энэ мэтээр цаг хугацаа үргэлжилж байна, миний хувьд. 
 
Жирэмсний хяналтад орохдоо л анх удаа энэ асуултыг эмчээс би асуусан юм, “Жирэмсний хордлогыг арилгаж болох уу” гэж. Шарталтыг хүртэл нэг эм уугаад л намдаачихаж байна. Тэгвэл жирэмсний энэ хордлогыг хэрхэн намжаах вэ. Миний энэ асуултад эмч “Найруулж уудаг эм байдаг. Түүндээ бүр намдахгүй бол тариа хийлгэж болно” гэж хариулсан. Надад нэг эмний нэр бичиж өгсөн л дөө. Харин гэртээ ирээд энэ тухай ээждээ хэлэхэд “Чамайг тээж байхад би бас хордлоготой байсан юм.
 
Угаасаа хордлого чинь жирэмсний эхний гурван сард бараг хүн бүрт үзэгддэг үзэгдэл. Заавал эм тариа хэрэглэх хэрэг юу байна” гэж зөвлөсөн. Ингээд л би ээжийнхээ хэлснийг дагахаар шийдсэн л дээ. 
Хэвлийд минь бойжиж буй бяцхан үр минь одоо гурван сар хүрэх гэж байна. Тийм болохоор ч тэр юм уу хордлого бага багаар алсарч л байна. Ямар ч гэсэн өглөө босоход бие хамаагүй хөнгөн, дотор муухайрах нь арай л зөөлөрч байгаа. Ингэхээр удахгүй зүгээр болно гэж найдаж байна. 
 
Ер нь хордлогоо намжаахын тулд миний хийсэн зүйлс гэвэл аль болох ахиу шингэн юм уух, хуурсан хайрсан хоолноос татгалзах, тос өөхтэй юм идэхээ байсан. Ингэхээр бас арай л дээр юм шиг санагдсан. Зарим эхчүүд хордлогоо намжаахын тулд өглөө босохоосоо өмнө орондоо хар шөл оочдог гэсэн. Харин Монголжингоогийн ээжүүд маань жирэмсний хордлоготой хэрхэн тэмцэж байсан юм бол. Туршлагаасаа хуваалцана гэдэгт тань найдаж байна шүү. 
Монголхатагтай 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#