Жирэмсний хяналтын эмч нарын аашийг яах вэ?

2014.01.16
|
28,640
Жирэмсний хяналтад орохоор явахад тулгардаг бэрхшээлийн нэгийг манай эхчүүд эмэгтэйчүүдийн эмчийн хачин муухай ааш гэдгийг нь нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх байх. Мэдэхгүй зүйлээ асуусны төлөө тэнгэр мангараар нь дуудаж байна. Би эмчээсээ доогуур өвдөөд байна яах вэ гэж асуулаа.
Хариуд нь намайг ном сонин уншихгүй юу хийж байсан юм, даарч хөрөөд

байгаа юм уу. Энүүхнээ мэддэггүй хачин юм бэ яасан энэ тэр гээл баахан загнаж билээ. Би уг нь тэр хүнийг эмч, намайг хамгаалах, аливаа өвчин, эрсдэлээс сэргийлэх чухал хүн гэж үзсэн болохоор л асуултаа асуусан юм шүү дээ. Түүнээс биш загнуулж, доромжлуулах гэж уг нь эмнэлэгт очоогүй гэж боддог сон. 

Гэтэл гадаад улс орнуудад эрүүл мэндийн ажилтнуудын ёс зүй, харилцааны асуудал маш өндөр төвшинд яригддаг юм байна. Тухайн өвчтөнд зөвлөгөө өгөөгүй бол дээд албан тушаалтанд нь хандаж гомдол хүртэл гаргах эрх үйлчлүүлэгчдэд нь байна.
 
Харин эмнэлэг тухайн ажилтантайгаа хатуу хариуцлага тооцдог, тухайн эмчийн нэр хүнд асар их унадаг учраас ирээдүйн карьерт нь ч нөлөөлнө гэж үзээд ихээхэн болгоомжтой ханддаг юм билээ. 
 
Харин Монголд хяналтын эмч нар нь эмэгтэйчүүдийг яаж л бол яаж доромжилж болно гэж ойлгож, элдэв хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог энэ тогтолцоог эрүүл мэндийн салбарын удирдлагууд нь анхаараасай.
 
Ер нь үйлчлүүлэгчтэйгээ ёс бусаар харьцсан эмчийг торгох, хариуцлага тооцох тогтолцоо байдаг юм болов уу. Үгүй бол эхчүүд зовлон жаргалаа лав л тэдэнтэй хуваалцах хүсэлгүй болно. Би лав дахиад эмчээс юм асуухаасаа ч эмээх боллоо. 
Монголхатагтай 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#