Үсээ яаж хурдан ургуулах вэ: хувийн туршлагаас өгөх зөвлөгөө

Нийтлэлч: Кана
2014.01.14
|
85,504
Дээр үед Кана би үсээ богино тайраад надад огт таалагдаагүй. Эрэгтэйлэг харагдаж байсан. Үүнээс хойш урт үс бол эмэгтэйлэг чанарын нэг хэсэг юм байна гэдгийг ойлгосон. Үсээ ургуулах маш их арга хэрэглэж үзсэн.
Гэтэл үс бол сард дор хаяж 2 см л ургадаг. Харин би энэ эрэгтэйлэг байдлаас аль болох хурдан гарах хэрэгтэй байсан. Танд гэж зөвлөхөд ямар аргууд тус болдоггүй вэ гэхээр:
 
-Уламжлалт гэрийн маскууд. Гэхдээ эдгээр маск нь үсийг минь зөөлөн, эрүүл болгосон ч ургуулж чадаагүй.  Зарим нь үсэнд хаг үүсгэж байв.
 
-Ургуулах үйлчилгээтэй шампунь бас л туслаагүй. Би хамгийн үнэтэйгээс мэргэжлийн салоны шампунь хүртэл хэрэглэж үзсэн. Дахиад л үс минь илүү бат бэх болж үсний уналт үгүй болсон. Гэхдээ ургаагүй.
 
БИ ЯАЖ ҮСЭЭ УРГУУЛСАН БЭ? ГЭХЭЭР:
 
Алхам 1. Сам авах хэрэгтэй. Зөөлөн, том массажны сам. Энэ самаар унтхаасаа өмнө 30 минут үсээ самнах хэрэгтэй. Самнахаасаа өмнө үсэндээ үсний тэжээлийн тос түрхээд самнавал илүү үр дүнтэй. Ингэснээр хуйх сайн ажиллаж, үсийг тэжээж ургахад туслана. 
 
Алхам 2. Үсэндээ зөөлөн хандах хэрэгтэй.  Өдөр бүр халуун сэнсээр хатаахаас би бүр мөсөн татгалзсан. Мөн үсээ будахдаа хуйхны үсийг будахгүй байвал сайн. Өвөл малгай өмсөх хэрэгтэй. Нэмж хэлэхэд үсний боолт, хавчаар гэх мэт механик гэмтэл өгөх зүйлээс татгалзсан.  
Бас нэг зөвлөгөө бол: хоол хийж байхдаа үсэндээ алчуур зангидддаг байсан.  Үүний ачаар халуун уур, тос нь үсэнд ойртохгүй, механик нөлөөнөөс хамгаалах болно.
 
Алхам 3. Ураглтанд нөлөөх зарим зүйлс бол салоны бүтээгдэхүүн биш эмчилгээний бүтээгдэхүүнүүд. Эмийн санд эмчилгээний шампунь байдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг би хэрэглэснээр үс минь улам бэхжиж, эрчимтэй ургадаг болсон.
 
Алхам 4. Дотроосоо эмчлэх хэрэгтэй. Витамин Е болон Д нь танд бас тусална. Зөвхөн үс гэлтгүй хумс минь бас бэхжсэн. Дор хаяж 3 сар уухад зүгээр.
 
Алхам 5. Хооллолтонд бас анхаарсан. Ногоон өнгийн ногоо сайн идэх хэрэгтэй. мөн хамгийн чухал зүйл бол ус сайн уух бөгөөд таны арьсыг ч сайхан болгоно.
 
Танд амжилт хүсье!
Кана
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар