Хагарсан тенийг яаж янзлах вэ?

Нийтлэлч: Муужгайхан
2014.01.21
|
8,136
Бид шинэхэн авсан нүдний эсвэл хөмсөгний тенээ унагааж хагалж буталчихаад араас нь харамсаж суудаг. Тэгээд эцэст нь хаяхаас өөр замгүй болдог биздээ?
Энэ удаад хогийн савруу хийх гэж яархын оронд шинэхэн юм шиг болгох аргыг сураарай охид бүсгүйчүүдээ.


Үүнд танд:
 
Хэдхэн дусал спирт
 
Жижигхэн пластикан уут
 
Халбага
 
Салфетка
 
Зоосон мөнгө
 
Үйл явц:
 
Хагарсан тенээ саванд нь байлгах хэрэгтэй. Тэгээд пластикан уутандаа савтай нь хамт тэгийг нь нээлттэй чигээр нь хийгээрэй.
 
Халбаганыхаа тусламжтайгаар бутраагүй үлдсэн хэсгийг нь бутлаарай. Уутны цаанаас.
 
Тенээ уутнаас нь гаргаарай. Халбагаараа уутанд үлдсэн бүх бутарсан хэсгийг авж савруу хий.
 
Бутарсан тень дээрээ хэдхэн дусал спиртээ дусаагаарай.
 
Халбагаарай зөөлөн хутгаарай. Асгахгүйн тулд болгоомжтой хутгаарай.
 
Зоосон мөнгөө салфеткаараа ороогоорой.
 
Буталж, спирт  хольсон тень дээрээ зоосоороо дарж өгөх хэрэгтэй. Тенээ тэгшхэн болох хүртэл нь сайн дарж өгөөрэй.
 
Тэнийн эргэн тойрон дахь үлдсэн хэсгийг нь нойтон алчуураар арчиж цэвэрлээрэй.
 
Ингээд тень тань яг л шинэ юм шиг боллоо.    

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар