❤ ❤ Валентин: Зүрхтэй жигнэмэг хэрхэн хийх вэ? ❤ ❤

Нийтлэлч: Кана
2014.02.07
|
14,149
Хайртай хүндээ сэтгэл шингэсэн бэлэг бэлдээрэй бүсгүйчүүдээ
 
Энэхүү жигнэмэгт 2 төрлийн зуурмаг орно. Яагаан болон цагаан өнгийн. Хайртдаа хийж өгөхөд бэлэн үү, бүсгүйчүүдээ?
 
Орц:
24ш жигнэмэг болно
1,5 стакан шигшсэн гурил
0,5 ц/х хөөлгөгч
0,5 ц/х давс
100г орос масло
0,5 стакан сахар
1ш өндөгний шар
3 х/х сүү
0,5 ц/х ваниль
170г шоколад эсвэл хүнсний будаг/ягаан/
 
Хийх арга:
1.Масло, сахарыг миксерээр хольж, өндөгний шар, сүү, ваниль нэмнэ.
2. Шигшсэн гурил дээр хөөлгөгч, давсыг хийгээд хутгасан масло дээр нэмнэ.
3. Бэлэн болсон зуурмагийг 2 хуваана. 
4.Хэрвээ шоколад хийх гэж байгаа бол шоколад хайлуулна.
5. Хуваасан зуурмагийн нэг дээр хайлсан шоколадаа/хүнсний будгийг нэмээд нухна. 
6. 2 зуурмагийг хөргөгчинд 30 мин амраана.
7.Ягаан/шоколадтай зуурмагийг эхлээд элдүүрийн хэлбэрт оруулаад зүрхний хэлбэрт оруулна. Жигд байх ёстой.
8.Цагаан зуурмагаас жижиг таслан аваад өхрүүлнэ.
9.Үлдсэн цагаан зуурмагийг 3 тэнцүү хувааж 2-ийг нь өнхрүүлнэ.
10.Үлдсэн зуурмагийг цаасан дундуур хавчуулж байгаад элдэнэ.
11.Зүрхэн хэлбэрт оруулсан зуурмагийг сүүгээр өнгөлнө.
12.Өнхрүүлж хэвэнд оруулсан 3 хэсгийг зүрхэн дээр нэг нэг өнцөгт тааруулж наана.
13.Зүрхтэй зуурмагийг элдсэн зуурмагаар ороож зөв хэлбэрт оруулна.
14.Хөргөгчинд 45 минут амраана.
15.Зуурмагийг жигнэмэг хэлбэрт хэрчинэ.
16.Шарах шүүгээг  150С хүртэл халаагаад  15-20 мин шарна.
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар