Хайр дурлалд нас хамаатай гэж үү?

Нийтлэлч: Муужгайхан
2014.02.06
|
22,510
Эрэгтэй хүн өөрөөсөө дүү эмэгтэйд дурлах эсвэл эмэгтэй хүн өөрөөсөө ах хүнийг сонирхохыг ихэнхи хүмүүс энгийн зүйлд тооцдог, гэвч эмэгтэйчүүд өөрөөсөө дүү хүнд татагдаж дурлах эсвэл эрчүүдийг өөрөөсөө эгч эмэгтэйтэй харьцаа тогтоохыг тийм ч энгийнээр хүлээж аваад байдаггүй. Аль нь ч байсан хайр гэдгийг та бүхэн эхлээд ойлгох хэрэгтэй.
 
Бие болон гаднах төрх нь хөгшин ч залуу сэтгэлгээтэй хүмүүс бий харин нөгөө талд залуу хүн мөртлөө үеийнхэнээсээ илүү хүмүүжсэн том хүн шиг сэтгэдэг хүмүүс ч бий. Харин тэр нь өөрөөсөө залуу эсвэл өөрөөсөө ахмад хүнийг сонирхоход хүргэдэг байх магадлал бий. Харин үүнд буруу зүйл огт байхгүй. 
Хэрвээ хаа нэгтээ өөрөөсөө дүү эсвэл хөгшин хүнтэй хайр дурлалын харилцаа тогтоохыг хориглож байгаа хууль гаргавал бид түүнийг дагна, гэхдээ тийм хууль гараагүй тул та өөрийн татагдсан тэр хүндээ ч үнэнч байж санаа зовох зүйлгүй хайрлаарай,
 
харин та биш таны найз эсвэл нэг танил тань өөрөөсөө дүү эсвэл ахмад хүнтэй гэрлэх гэж байгаа бол эсвэл хайрын харилцаа тогтоож байгаа бол бүү түүнийг шүүмжилж муугаар хэлээрэй.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар