Монголжингоо нартаа энэ өдрийн мэндийг хүргэе.

2014.02.03
|
12,555
Өөрийн сэтгэлээ нээн ярилцах, нэг индэр болж өгдөгт би маш их баяртай байдаг. Надад нөхөр, хүүхэд битгий хэл, найз залуу байхгүй. Одоо би 45 настай, ганц бие нэгэн бүсгүй... Залуу насандаа 5 дүү, тэдний хүүхдүүд, ажил төрөл гэж гүйсээр байтал аль хэдийн цаг хугацаа өнгөрчээ. Надад тохиолдсон эмгэнэлтэй түүхийг бусаддаа сургамжтай болов уу гэсний үндсэн дээр бичихээр шийдлээ
Яг одоогоос 25 жилийн өмнө дөнгөж МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж байх хугацаандаа үнэхээр сайн залуутай танилцаж, үерхэж, амьдралын сайхныг мэдэрч, аз жаргалаар дүүрэн өнгөрүүлж байлаа. Бидний тухай бүгд л ярьж, сургуулийн сайхан хосуудын нэг болж байж билээ.
 
Сургуулиа төгсөөд би нутагтаа, хайрт минь Улаанбаатарт ажиллахаар болж, хоёр жил хол байх боллоо. Хол зай бидний хайрыг шалгаж, бие биедээ туниж, амралтаар уулзах үед, хамаг гомдол тайлагддаг байсан. 
 
Найз охиндоо өдөр шөнөгүй найз залуугаа магтаад, өөрийн залуугийн сайн сайхан, бүхнийг сэтгэлд нь хоногштол ярьж, дурлуулсандаа би өөрөө буруутай. Үерхэн дотноссон найз охин минь миний хайртад дурлачихсан байсныг хожим би мэдсэн.
 
Дотны найздаа хамаг бүхнээ нууж хаалгүй ярьдаг байснаас энэ бүхэн болсон.Найз залуу минь харин миний найз охин болохоор түүнд сайн хандаж, туслаж, дэмждэг байсан нь лавтай. 
 
Гэтэл дотны найз бүсгүй надад худал хэлж, хайр бид хоёрын дундуур ангал үүсгээд, өөрөө миний хайртай залууг нөхрөө болгочихсон юм даа. Үнэхээр сайн залуу байсан учир одоо тэр хоёр маш сайхан амьдарч байгаа, хааяа би өөрийгөө тэр хүүхний оронд байх байсан юм гэж ч боддог.
 
Тиймээс та нар минь энэ түүхийг уншиж, нэгийг ухааран, хоёрыг тунгаана биз.  
Одоо үед ч гэсэн найз гэдэг нэртэй, зальтай хүүхнүүд зөндөө байгаа. Тиймээс өөрийн хайрыг хамгаалж, бусдаас нууж, амьдралаа хэвээр нь авч үлдэхийн төлөө хичээж амьдарцгаая Монголжингоо нар минь...  

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар