Яг одоо өөрийнхөө тухай ном, өгүүллэг бичиж эхлэ!

Нийтлэлч: Кана
2014.02.14
|
6,184
Яг одооноос та завтай ч бай завгүй ч бай өөрийнхөө тухай богино өгүүүлэг бичиж эхэл. Яагаад, яах гэж үү?
Яагаад гэвэл хүнд өөрийн гэсэн мөрөөдөл, хүсэл бий. Харин тэр мөрөөдлөө яаж хийх, яаж эхлүүлэхийг мэддэггүй. Харин түүнийхээ тухай ном эсвэл өгүүллэг бичих юм бол та хүсэлдээ нэг алхамаар ойртдог. Та яг одоо өөрийн мөрөөдлийнхөө тухай бичих гэж байна гээд боддоо? Аль болох сайн сайхан бичих гэж оролдож байгаа биз? 
 
Үүнийг бидний мэдэхээр Нууц гэдэг. Та хэрвээ чин сэтгэлээсээ, анхаарлаа үнэхээр сайн төвлөрүүлж байгаад бичвэл,аа бас өгүүллэгээ заавал биелнэ гэж итгэх юм бол үнэхээр биелдэг. Гэхдээ яг таны бичсэнээр биелэхгүй ч нэг л мэдэхэд та зорилгодоо хүрсэн байх болно. 
 
Би өөрөө 2 жилийн өмнө энэ аргыг хэрэглэж байсан. Гэхдээ би зөвхөн өөрийнхөө тухай биш найз нөхөд, гэр бүлээ хамруулж, тэр хүмүүсийн хүсдэг зүйлсийг жинхнээсээ биелсэн мэтээр цаасан дээр буулгаж бичсэн. Бичиж байхдаа чин сэтгэлээсээ сайн сайхны тухай бичиж билээ.
 
Дараа нь жилийн дараа номын тавиураа янзалж байхдаа олж уншаад баахан өөрийгөө шоолох ч биш баярлах ч биш нэг тийм гоё байдалд орж байсан юм.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар