Романтик гэнэтийн бэлэгнүүд.

Нийтлэлч: Муужгайхан
2014.02.12
|
14,915
Удахгүй болох гэгээн Сан Валентины баярыг тохиолдуулан мөн хайрт түүнийхээ төрсөн өдрөөр эсвэл зүгээр л түүнийгээ баярлуулмаар байгаа бол доорхи гэнэтийн бэлэгнүүдийн зөвлөгөөг сонирхоод үзээрэй.
 
Романтик оройн хоол.
Нэгэн намуухан үдшийг түүнтэйгээ хамт өнгөрүүлэхийг хүсэхгүй байна гэж үү? Хамгийн энгийн гэнэтийн бэлэг бол энэ. Хамгийн тухтай мөн романтик орчинтой газрыг сонгоод, урьдчилан захиалгаа өгөөрэй.
 
Тусдаа ширээ захиалж аваад ганцхан та 2ын ширээг бусад энгийн ширээнүүдээс өөр онцгой байхаар төлөвлөж ярилцаарай. Ширээн дээр тань түүний дуртай хоол, вино, сарнай мөн лаа гэх зэргийн зүйлс байхад л хангалттай сайхан харагдана.
 
Гарын бэлэг.
Эмэгтэйчүүд бид залуусд бэлэг авах болхоор юу авах талаар бодон толгойгоо ажиллуулж эхэлдэг. Эмэгтэй хүн байсан бол сарнай, чихмэл бамбарууш, шоколад гээд л жижиг сажиг зүйлүүд байхад л баярлана. Харин эрчүүд тийм бишээ, өөрийн гараар урлан хийсэн зүйлсд илүү сэтгэл нь хөдөлж баярлана. Танд ч ашигтай, мөнгөнд хэмнэлттэй.
 
Хайртайгаа хэл.
Түүний юунд хайртай, юу нь таалагддаг гэдгээ хэл. Гэхдээ амаараа биш бичгээр. Улаан өнгийн цаасыг зүрхэн хэлбэрт оруулж хайчилна, нийт 101 ширхэг танд хэрэг болно. Бүр гоё болгомоор байвал 247 хийсэн ч болно.
 
Хайчилсан цаас бүр дээрээ түүнд ягаад хайртай тухайгаа нэг бүрчлэн бичнэ. Тэгээд эцэст нь түүний өрөөний таазан дээр утсаар уяж дүүжилнэ, ханан дээр нь ч нааж болох юм.Хэрвээ наах боломжгүй бол гоёмсог хайрцганд хийж дурсгаарай.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар