Косметик мэс засал VS Пластик мэс засал

Нийтлэлч: Ари
2014.02.12
|
8,182
Охид бүсгүйчүүд эдгээр ойлголтыг ижил мэтээр андуурдаг. Тэгвэл гоо сайхны мэс засал гэж юу болох талаар дэлгэрэнгүй тайлбарлаж бичихээр шийдлээ
Косметик мэс засал гэдэг нь гадаад дүр төрхийг өөрчлөх замаар эмнэлгийн нөхцөлд хагалгаа хийх явдлыг хэлдэг. Косметик хагалгаа нь зөвхөн толгой, хүзүү, нүүрний хэсэгт хийдэг юм. 
Пластик мэс засал нь хүний биеийн төрөлхийн гажиг засах, эмчлэх зорилгоор эмнэлгийн нөхцөлд хийдэг аж. 
Косметик болон пластик мэс засал нь хоорондоо ялгаатай бөгөөд ялгаанаас дурдвал:
 
Косметик мэс засал нь зөвхөн нүүр, хүзүүний хэсэгт хийдэг.
Косметик мэс заслын эмч буёад эмч нарыг бодвол илүү өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Учир нь гоо сайхны мэс засал нь эмчийн чадвараас 100 хувь хамаардаг.
Косметик мэс засал нь пластик мэс засал шиг төрөлхийн биед гарсан гажигийг оношилж, эмчилдэггүй.
 
Гоо сайхны мэс засал хийлгэхэд тохиромжтой нас
7-8 нас чихний хэлбэрийг сайжруулах
18-21 нас хөл шилбэний мэс засал
20-30 нас эрүү, хацар, өвдөг, таашааны мэс засал. Мөн уруул, хөх, эрүү томсгох
30-40 нас Зовхинь үрчлээг арилгах, харвин авхуулах, хөхний хэлбэрийг сэргээх
40-50 нас нүүрний арысыг татах, духны үрчлээ арилгах, хэвлий, ташаа, гарын гоо сайхны мэс засал
60 нас нүүрний болон хүзүүний гоо сайхны мэс заслыг давтан хийлгэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна.
 
Өөртөө ямагт сэтгэл хангалуун байж, гэрэлтэж яваарай бүсгүй минь. 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#