Ганц бие бүсгүй байхын гайхалтай чанарууд

Нийтлэлч: Кана
2014.04.02
|
31,424
Бүсгүй та ганц бие байгаадаа битгий санаа зов. Эргэн тойрны найзуудыгаа гэр бүл болж байхыг хараад битүүхэндээ атаархдаг ч, тэд нараас илүү гарах эрх танд бий.
 
 
1. Амар тайван байдал
Сэтгэл санааны тайван байдал нь хамгийн сайхан зүйл. Бүх холбоо асуудалтай гэсэн үг биш л дээ, гэхдээ ямар ч хайр дурлалд сайн муу тохиолддог. Мөн санхүү, гэр бүлийн асуудал, амжиргааны асуудлаас холуур байна. 
 
2. Эрх чөлөө
Хаашаа ч, хэзээ  ч явахад таныг хэн ч дагахгүй, хориглохгүй. Гадуур зугаалахал, өөр залуутай ярилцаад зогсоход хэн ч таныг хардахгүй. Эрх чөлөө гайхалтайгаар мэдрэх хэрэгтэй.
 
3. Ажил мэргэжилдээ анхаарна
Та гэрлээгүй бол таны ажлын амжилт 30 нас хүртэл өснө. Гэрлэлт амжилтыг хаадаг нь үнэн. 
 
4. Үүрэг хариуцлага бага байна
Та хоол хийх, цэвэрлэгээ гээд зарим асуудалд санаа зовохгүй. Харин ганц бие байхдаа л сайхан хоол хийж чаддаг, ирээдүйн нөхрөө жаргаар бэлтгэлээ хийгээрэй.
 
5. Хүсэл мөрөөдлөө урдаа тавих боломж
Бүх ахимаг насныхан хэлэхдээ “Хүсэл мөрөөдлөө урдаа тавьж, амжилтанд хүрсний дараа гэр бүлтэй бол” гэж хэлдэг. Энэ нь ч үнэн. Тиймээс таны урд хэн ч саад болоогйүй байгаа энэ боломжийг ашиглах хэрэгтэй.
 
6. Хувийн орон зай зөвхөн таных
Энэ магадгүй ганц байх шалтгаануудын нэг байж болох юм. Гэртээ ирэхэд хэн ч байхгүй... Энэ сайхан сонсогдохгүй байж болох ч энэ гэрийн хөргөгч, зурагт, тухтай ор бол зөвхөн таных.
 
7. Өөрийгөө илүү сайн мэддэг болно
Энэ ч гайхалтай шүү. Та ингэхэд өөрийгөө яг хэн гэдгийг мэдэх үү? Өөрийгөө судалж мэдээгүй байж хүнтэй гэрлэх нь нэг талаасаа буруу ч, нөгөө талаас хэн ч ганцаар байхыг хүсэхгүй. 
 
Ганц бие бүсгүйчүүдийн гаргадаг том алдаа бол гол асуудал өөрт нь байгаа гэж бодох явдал. Гэвч үнэндээ танд ямар ч асуудал үгүй! Та бол цор ганц, гоо үзэсгэлэнтэй, ухаалаг бүсгүй. 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар