Жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ хэрхэн авах вэ?

2014.04.16
|
38,234
Жирэмсэн эхчүүд маань есөн сар хүүхдээ тээх хугацаандаа ажлаа хийж, сүүлийн хоёр сард нь жирэмсний амралтаа авдаг. Эдгээр тэтгэмжийн талаар товчхон танилцуулъя.
 
Улсаас жирэмсэн эхийг таван сартайгаас нь эхлэн төрсний дараа хүүхэд нь 5 сар хүртэл сар бүр 40 мянган төгрөгийн тэтгэмжийг олгодог. Энэхүү тэтгэмжийг эмчийн хяналтад байсан эхчүүд эмнэлгийн бичгээ харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгснөөр авах эрх нь үүсдэг байна. 
 
Түүнээс гадна заавал болон сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн эхчүүд жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авдаг. Хөдөлмөр эрхэлж даатгалаа төлж байсан эхчүүдийн энэ тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 100 хувиар тооцож тэтгэмжийн даатгалын сангаас төрөхийн өмнөх болон төрсний дараахь хоёр сарын хугацаанд олгодог.
 
Тэгвэл сайн дураараа даатгалын шимтгэл төлсөн эхчүүд тэтгэмжээ шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон авдаг байна. 
 
Төрөхийн өмнөх болон амаржсаны дараах тэтгэмжийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй болдог байна.
 
Харин жирэмсний чөлөөтэй байх хугацаанд тухайн эхийн даатгалын шимтгэлийг аж ахуйн нэгж, байгууллага нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлбөл зохих хувиар төлдөг байна. Харин огт ажил хийгээгүй эсвэл нийгмийн даатгал төлөөгүй хүнд жирэмсний амралтын тэтгэмж олгогдоггүй аж. 
 
Мөн дэлгэрэнгүйг доорх бүлгэмд нэгдсэнээр мэдэх боломжтой
Монголхатагтай 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар