Хайрлуулахын тулд заримдаа эдгээр үйлдлийг тэвчих хэрэгтэй болдог

Нийтлэлч: Кана
2014.05.08
|
92,727
Хайраа хадгалж үлдээхийн тулд эр хүнд хувийн орон зайг олгох нь хамгийн чухал. Доорх зүйлсийг битгий хийж байгаарай.
 
 
  
1. Түүнээс утгагүй асуултууд бүү асуу. “Би тарган байна уу?” гэх мэт. Та үнэн хариултыг хүсээгүй учраас асуудаг.
 
2. Түүнийг хэрэггүй зүйл дээр бүү шүүмжил. Та хайрттайгаа хэрүүл хийхийг хүсэхгүй байгаа бол чимээгүй өнгөрсөн нь дээр. Хашгирч давж ярихын оронд зөөлөн уян байж сур.
 
 3. Нялх хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг ярих хэрэггүй. Таны өмнө насанд хүрсэн том эр хүн байхад эрхлүүлэх хэрэггүй. Зарим залуус угаасаа дургүй. Түүнийг зөвшөөрсөн тохиолдолд л эрхлүүл. 
 
4. “Яг одоо юу бодож байна?” гэж асуух хэрэггүй. Хамгийн тэнэг, утгагүй асуултын нэг. 
 
 5. Түүний найзуудтай бүү сээтэгнэ. Үүний тухай тайлбарлэх хэрэггүй байх. Нэгдүгээрт энэ үйлдлийг хийж буй эмэгтэй ухаалаг биш юм, дараа нь тэр чухам ямар үр дүнг хүсэж ийм үйлдлийг хийж байна?
 
6. Түүний хувийн орон зайг хүндэл. Мессежийг нь нууцаар битгий унш. Надад итгэдэггүй юм байна гэж таны залуу бодохоос цаашгүй.
 
 7. Түүний дуртай хөл бөмбөг гэм мэт тэмцээн болон хааяа тоглох компьютераас салгах хэрэггүй. Түүнд хобби байдаг гэдгийг хүндэл. Хоббигоо хөөсний дараа таныг дахиад хайрлах болно.
 
 8. Дэлгүүр хамт хэснэ гэж бодох ч хэрэггүй. Хэсэж чадах хамгийн дэд хугацаа бол 1 цаг. Түүнээс цааш тэр галзуурсандаа зугтаж ч мэдэх. 
 
9. Жаахан хүүхдэд хичээл зааж байгаа юм шиг лекц битгий тавь. Та түүний ээж, эмээ, багш нь биш шүү дээ. 
 
10. Түүнийг өөрчлөх гэж битгий хичээ. Та түүнийг байгаагаар нь хайрласан.
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар