Ихэр хүүхэд тээж буй эхэд илрэх шинж тэмдгүүд

2014.08.20
|
46,963
Ихэр хүүхдүүд ихэнхдээ нэг өндгөн эсийнх байх нь элбэг учраас л тэд усны дусал шиг адилхан байдгийг та мэдэх үү. Өхөөрдөм хөөрхөн хоёр, гурван адилхан үрсээ хөтөлсөн ээж аавууд хэчнээн жаргалтай харагддаг гээч. Нэг төрөлтөөр 2 бүр 3 ихэр хүүхэд төрүүлж буй ээжүүдийг аргагүй л азтай гэж үзэхээс яахав. Гэвч ихэр төрүүлэх боломж эмэгтэй хүн бүхэнд тэр бүр олдоод байдаггүй. Гэхдээ ихэр хүүхэд төрүүлэх боломжийн талаар анагаах ухаан хэрхэн судалсан талаар танилцъя.
 
Эмэгтэй хүн бүр ихэр хүүхэд төрүүлэх боломжтой 
 
Анагаах ухаан ийнхүү үзэж байна. Гэхдээ яаж... Үнэн хэрэгтээ ихэр хүүхэд төрүүлэх нь хүүхдүүд болоод эхдээ харьцангуй эрсдэлтэй төрөлтөд тооцогддог байна. Тиймээс ихэр төрүүлэх эмч нар туршлагаараа ч сайн байх шаардлагатай байдаг. Өнөөгийн анагаах ухаан ямар ч эмэгтэйг ихэр хүүхэд төрүүлэх боломжоор хангаж өгсөн болохоор энэ нь зөвхөн сонголт л болоод байна гэхэд хилсдэхээргүй юм. 
 
Ихэр хүүхэд тээхэд ямар шинж илэрдэг вэ?
 
Ихэр хүүхэд тээж буй эх жирэмсний эхний гурван сарын дотор л гэхэд ердийнхөөс илүү жин нэмсэн байдаг аж. Хэт авиан оношлогоогоор эмч таны умай ердийнхөөс хамаагүй том байхыг анзаарвал танд энэ талаар дуулгаж мэдэх юм. Эхний гурван сарын эхнээс л дотор муухайрах, бөөлжис цутгах, хөх хөндүүрлэх зэрэг жирэмсний хэвийн үзэгдлүүд ч ихэр хүүхэд тээх үед илэрдэг. 
 
Ихрүүдийн төрөлт
Ихэр хүүхдүүдийн төрөлтийг эмч нар хугацаанаас нь өмнө буюу 35-37 долоо хоногтойд нь шийддэг. Учир нь ганц хүүхэд биш олон хүүхэд төрүүлэх гэж байгаа учраас тэр шүү дээ. Тиймээс л ихрүүд бусад хүүхдийг бодвол хамаагүй бага жинтэй төрсөн байдаг аж. 
 
Монголхатагтай 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар