Жирэмснээс хамгаалах суулгацад найдаж болох уу?

2014.09.11
|
45,962
Гэвч энэхүү суулгац нь хамгийн найдвартайгаар жирэмслэлтээс хамгаалдаг гэх боловч буруу суулгасан тохиолдолд жирэмслэх магадлалтай байдаг аж. Түүнчлэн энэхүү суулгацыг суулгуулснаас хойш толгой эргэх, сарын тэмдэг үзэгдэхээ болих, эсвэл бор өнгийн багахан зүйл байнга үзэгдэх зэрэг таагүй зүйл эмэгтэйчүүдийн дунд элбэг байна.
Энэ бол жирэмслэлтээс хамгаалах хамгийн сүүлийн үеийн арга юм. Арьсан доор тусгай жижиг уутанцар буюу капсулуудыг суулгадаг гэсэн үг. Эдгээрт агуулагддаг даавар нь уутанцрын ханыг нэвтлэн цаг хугацааны хувьд жигд хэмжээгээр цусанд нэвчих замаар жирэмслэлтээс сэргийлдэг байна. Эдгээр нь Норплант, Левоногестрел гэсэн нэрээр худалдаанд гардаг аж. Сарын тэмдэг ирснээс хойш долоо дахь өдрөөс хэтрүүлэлгүйгээр мөр, шууны дотор талд эдгээрийг суулгадаг аж.
 
Ингэхдээ багахан хэмжээний мэс ажилбараар 5-10 минутын дотор хийгдэх бөгөөд үүнээс 24 цагийн дараа үйлчилгээ нь эхэлдэг байна. Энэ арга нь 3-5 жилийн баталгаа өгдөг. Суулгац тавиулснаас хойш гурван сарын дараа эмчид үзүүлэх шаардлагатай бөгөөд түүнээс цааш жил бүр үзүүлж хянуулах ёстой байдаг.
 
Суулгацын давуу тал нь гэвэл суулгацыг авсны дараа жирэмслэлт хурдан сэргэдэг, сарын тэмдгийн аль ч үед тавиулж болдог аж. Мөн төрснөөс хойш зургаан долоо хоногийн дараа тавиулж болдог аж. 
 
Суулгацын гаж нөлөө нь, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, сарын тэмдэг саатах, эхний хэдэн сар толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах явдал юм. 
Тийм ч учраас энэхүү сөрөг нөлөө нь эмэгтэйчүүдийн дунд багагүй зовиур бий болгодог байна. Зарим нь хэвлий доогуур хөндүүрлэж эхэлсэн талаар ярьдаг бол заримд нь энэ суулгац ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй байна. 
Өөрөөр хэлбэл, энэ нь хүн хүний биед өөр өөрийн гэсэн үйлчлэл үзүүлдэг гэсэн үг. 
 
Гэвч энэхүү суулгац нь хамгийн найдвартайгаар жирэмслэлтээс хамгаалдаг гэх боловч буруу суулгасан тохиолдолд жирэмслэх магадлалтай байдаг аж. Түүнчлэн энэхүү суулгацыг суулгуулснаас хойш толгой эргэх, сарын тэмдэг үзэгдэхээ болих, эсвэл бор өнгийн багахан зүйл байнга үзэгдэх зэрэг таагүй зүйл эмэгтэйчүүдийн дунд элбэг байна.
 
Иймээс цөөнгүй эмэгтэй суулгац суулгуулсныхаа дараа удалгүй авахуулах тохиолдол элбэг байгаа юм. Суулгацыг буруу тавьсан эсэхийг үзэх боломжгүйд үүний гол сөрөг үр дагавар байгаа юм. “Dailymail.co.uk” сайтад дурдсанаар 1607 эмэгтэй энэхүү суулгац нь буруу хийгдсэн хэмээн гомдол гаргасан байна. Гэвч суулгац буруу хийгдсэн эсэхийг шалгах боломжгүй байдаг байна. Учир нь энэ нь рентген гэрэлд харагддаггүй аж.
 
Тиймээс энэхүү суулгацыг үйлдвэрлэгч MSD компани дэлхий дахины хэрэглэгчдэдээ зориулан Nexplanon нэрээр бүтээгдэхүүнээ шинэчлэн гаргажээ. Ингэснээр энэхүү суулгацыг тавиулсан эмэгтэй буруу суулгасан эсэхийг шалгуулж, рентген гэрэлд харуулах боломжтой болж байгаа юм. Тиймээс энэ төрлийн суулгацыг худалдан авах нь эмэгтэйчүүдэд аливаа эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломж олгох юм. 
 
Монголхатагтай 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар