Эмэгтэйчүүд түрүүлж хайраа илчлэхэд эрчүүд юу боддог вэ?

2014.09.24
|
71,453
Эмэгтэй хүн та өөрөө хэчнээн үнэ цэнэтэй эрдэнэ гэдгээ мэдрээрэй. Энэ үнэ цэнийг зарим эмэгтэйчүүд мэддэггүй учраас л ганцаараа байхыг зовлон гэж эндүүрээд жинхэнэ зовлон тарих эрийг дагаж амьдралаа баллах нь ч бий. Үнэн хэрэгтээ ганцаараа байх нь зовлон биш харин муу хүнийг сонгоно гэдэг л өөрөө жинхэнэ зовлон юм.
Таныг хайрлаж, жаргаах ёстой эр хүн таны хэлэхийг хүлээлгүй өөрөө хайраа илчилдэг гэдгийг бүү мартаарай.
Бүсгүй та хэн нэгэн эрд түрүүлж хайраа илчилж байсан уу. Зүрх чинь булгилаад, түүнд хэлэхгүй л бол болохгүй юм шиг давчдаад “Хайртай” гэсэн долоон үсэгтэй үгийг хэлж байж сая л нэг санаа амарч байсан тохиолдол бий юу. Хариу нь харин юу гэж танд ирж байсан бэ.
Тэгвэл эмэгтэйчүүд хайраа түрүүлж илчлэхэд эрчүүд юу боддог бол. Энэ сэдвийг сөхөх үед олон санаа урган гарч ирж байгаа биз. 
 
Жинхэнэ эр хүн юу гэж бодох вэ?
Үнэнч шударга эр хүн бол түрүүлж хайраа илчилсэн эмэгтэйд чин сэтгэлээсээ хандах болно. Юун түрүүнд өөрт нь сэтгэлээ илэрхийлж, бүсгүй хүний ихэмсэг бардам зангаа хойш тавиад өөрийг нь гээд ирсэнд талархана. Дараа нь хайртай бол хайртайгаа хэлж, үгүй бол түүнийг зовоохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлнэ. Эмэгтэйдээ сэтгэлтэй эр хүн “Би ч бас чамд хайртай. Энэ тухай хэлэхийг хэчнээн их хүсдэг байсан гээч” гэх зэргээр өөрийгөө илэрхийлнэ. Харин эмэгтэйд хайргүй бол тэрээр “Намайг ингэж хүндэлж, хайрлаж явдагт чинь маш их баярлалаа. Гэхдээ би чамд тохирохгүй ээ. Чамд надаас илүү сайн хүн учрах ёстой. Би чамайг зовоомооргүй байна” гэж хэлнэ. Ийнхүү хэлснээрээ тэрээр эмэгтэйн эрхэмсэг сайхан бүхнийг товойлгон гаргахыг хичээж, бүсгүйд муу дурдатгал үлдээхгүйг хичээх болно. 
 
Муу залуус юу гэж бодох вэ?
Мэдээж, тэд хамгийн түрүүнд өөрт нь юу хэрэгтэй байгааг бодно. Зөвхөн бие мах бодийн таашаалаас илүү мөнгө төгрөг, техник хэрэгсэл, эсвэл зүгээр л сайхан хүүхнээр гангарч бусдад гайхуулах гээд л... Өөрөөр хэлбэл, муу залууст хайраа илчилбэл эмэгтэйчүүд минь тэдний хөрөнгө, зүгээр л эд хогшил нь болон хувирна. Эсвэл хамгийн гомдмоор үгсийг тэднээс л сонсоно. 
 
Түрүүлж хайраа илчлэх хэрэг байна уу?
Энэ бол бүсгүй таны л сонголт. Сэтгэлээ чагна. Тэр танд юу хэлэхийг тань заагаад өгнө. Мөн эртнээс хэлэлцсээр ирсэн өвөг дээдсийн маань зүйр үгс үнэний ортойг бүү мартаарай. Үг гэдэг зүгээр хэн нэгний зохиосон зүйл биш, олон олон жилийн туршлагаар баяжсаар өнөө цагийн бидэнд сургаал болон үлдсэнийг дутуу үнэлэх хэрэггүй. Жишээ нь, “Хүлээсэн хүн хүндийг олно”, “Хайргүй хүнийхээ зарц нь байснаас хайртай хүнийхээ хатан нь болж амьдар”, “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө” гээд л... 
Ялангуяа, эмэгтэй хүн та өөрөө хэчнээн үнэ цэнэтэй эрдэнэ гэдгээ мэдрээрэй. Энэ үнэ цэнийг зарим эмэгтэйчүүд мэддэггүй учраас л ганцаараа байхыг зовлон гэж эндүүрээд жинхэнэ зовлон тарих эрийг дагаж амьдралаа баллах нь ч бий. Үнэн хэрэгтээ ганцаараа байх нь зовлон биш харин муу хүнийг сонгоно гэдэг л өөрөө жинхэнэ зовлон юм. 
 
Таныг хайрлах ёстой хүн, таныг жаргаах ёстой хүн таны хэлэхийг хүлээлгүй өөрөө хайраа илчилдэг гэдгийг бүү мартаарай.
Монголхатагтай 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар