Хүүхдийн живхийг хэмнэлтээр шийдэцгээе

2014.10.08
|
27,815
Энэ хирээрээ өдөрт, сард хэрэглэх живхний зардлыг тооцвол сард 120-150 000, жилдээ 1-2 сая төгрөгийг зөвхөн живхэнд зарцуулдаг.
Эцэг эхчүүд бид хүүхэддээ хамгийн чанартай сайн гэсэн бүхнийг сонгодог. Иймээс ч хамгийн сайн живх сонгох гэж толгойгоо улам их гашилгадаг. Энэ хирээрээ өдөрт, сард хэрэглэх живхний зардлыг тооцвол сард 120-150 000, жилдээ 1-2 сая төгрөгийг зөвхөн живхэнд зарцуулдаг. Тэгвэл энэ өндөр зардалыг хамгийн сайн зардал багатай аргаар шийдэх боломж байна. Өөрөөр хэлбэл хэрэглэсэн живхэний уутандаа өлгийний даавууг эвхэж хийгээд нэг цаг тутамд шинэ даавуугаар солих явдал юм.
 
Ингэж  хийвэл эцэг эхчүүд маань хүүхэдэдээ зөвхөн гадаа гаргах болон орой унтахад нь жинхэнэ живх хэрэглэнэ гэсэн үг. Энэ аргыг туршаад үзээрэй. Хэрэглэсэн даавуугаа дор дор нь угаагаад байхад 1-2 цагийн дотор хатах учир ажиллагаа багатай. Тэгээд ч биднийг бага байхад живх гэж байгаагүй, даавуу, гялгар уутаар “болгодог” байсан шүү дээ. Даавуугаар живх хийх нь хүүхдэд харшил өгөхгүй хамгийн эрүүл арга юм.
Монгол хатагтай
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар