Орондоо хөрвөөсөөр л байна уу?

Нийтлэлч: Муужгайхан
2014.10.30
|
50,841
Өглөө 7 цагт ажилдаа явах ёстой байдаг гэтэл одоо шөнийн 3-н цаг болж байгаа ч нойр тань хүрэхгүй байсаар л... ийм үе одоогийн өндөр хөгжилтэй нийгэмд ихэнхи хүнд тохиолддог.
Өдөр ажил дээр болсон таагүй явдал, өглөө найзынхаа хэлсэн онцгүй мэдээ, найз залуутайгаа хэрэлдсэн талаар гээд олон зүйл толгой дотороо эргэцүүлсээр байтал нойр тань бүр сэргэж орхиж уу?  Ийм маягаар үргэлжилүүлээд байвал та ядаргаанд орж бие тань сульдаж өвчин амархан тусах магадлал өндөршүү. Иймд бид танд нойргүйтлаас яаж ангижрах талаар хэдхэн зөвлөгөө өгье.
 
1. Орондоо орохоосоо өмнө тайвшир.
Орондоо орж зөөлөн дэрээ дэрлэхээсээ өмнө та тайвширж өөрийн бодол санаагаа цэгцэлж, муу муухай бодол, олон төрлийн санааг тань зовоосон зүйлсээс ангижирах хэрэгтэй. Ингэхийн тулд та сонирхол татам уран зохиолын романтик эсвэл адал явдалт ном уншаарай эсвэл сунгалтын богино дасгалууд хийж болно.
 
2. Орлуугаа орох гэж бүү яар.
Хэрвээ та ямар нэгэн зүйлд санаа тань зовсон хэвээр байгаа бол орлуугаа орох гэж бүү яар. Харин орноосоо босоод өөр өрөөлүү орж нойрыг тань хүргэх ямар нэгэн өөр зүйл хийгээрэй. Намуухан гэрэлд зөөлөн хөгжим сонсох жишээний.
 
3. Олон зүйл бүү бод.
Юм бодохгүйшүү гэж бодох тусам бидний бодол санаа бидэнд захирагдахаа больж улам их зүйл тоолгой тархинд орж ирж, илүү олон юм бодогдож эхэлдэг. Тиймд та хүнд зүйл бодолгүйгээр хүч шаардахгүй зүйлс бодоорой жишээ нь: хонь тоолох, тоо тоолох, улс аймгуудын нэрийг бодох зэрэг.
 
4. Асуудалгүй амар.
Ямар нэгэн зүйлд санаа зовно гэдэг нойргүтлыг бий болгох гол үүсвэрүүдийн нэг болдог. Жишээ нь маргааш ажил 17-н цагт тарах байдаг гэтэл 17:20 гэхэд хүүгийн эцэг эхийн хурал гээд л... Ямар ч утгагүй бөгөөд, шийдвэр нь олдохгүй асуудалд санаа зовсоор нойр хүрэхээ больчихдог. Тийм учир орноосоо түр босоод ажлын ширээлүүгээ зүглээрэй. Шинэхэн цаас гаргаж ирээд харандаагаа үзүүрлээд маргаашийнхаа төлөвлөгөөг гарга. Энэ нь санаа тань зовохыг бага ч болов багасгана шүү.
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар