Залуу насыг мэдрэх хэрэгтэй.

Нийтлэлч: Муужгайхан
2014.11.03
|
26,330
Энэ нийтлэлээ би нэгэн хэний ч юм бүү мэд хэлсэн тийм нэгэн гайхалтай үгээр эхлүүлэе гэж бодлоо... “ Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг юм”.
 
Залуу байна гэдэг үнэхээр сайхан, зарим хүмүүс залуу насыг сурж мэдэх, хийж бүтээх нас гэдэг боловч харин зарим хүмүүс залуудаа цэнгэ, хөгжиж, эрх дураараа дүүлэн нисэх ёстой гэж боддог. Харин энэ хоёрыг хослуулж залуу насаа өнгөрөөвөл  ямар вэ? 
Хэтэрхий ажлын төлөө үхэр мал шиг зүтгэж, өөрийгөө ч хүртэл умартаж, залуу насаа гунигтай өнгөрөөж өтөлсөн хойноо ач зээ нартаа залуу насандаа хийсэн дэггүй амьдралынхаа нэгээхэн хэсгийг ярих гэтэл дурсах зүйлгүй байхгүйгээр эсвэл шоу цэнгээн, зугаа цэнгэлд хэт донтохгүйгээр зүгээр л зугаацах цагтаа зугаацаж яаддаг харин ажиллаж сурах үедээ амжилттай ажиллаж, үр дүнтэй сурж чаддаг байх хэрэгтэй. 
 
Хэрвээ та хэтэрхий их ажиллаж стресддэг бол хааяа ч гэсэн нэг амралтын өдрөөрөө найзуудтайгаа уулзаж нэг намуухан газар орж  суугаад шар айраг шимэнгээ чамайг бухимдуулж байгаа асуудлууд, чамайг өдөр болгон дарамталдаг даргынхаа тухай, ойрд найз залуутайгаа харилцаа муухан байгаа талаар нуулгүй бүгдийг ягаад тоочиж болохгүй гэж? Тэд танд энэ бүхэнийг даван туулж урагш улам зүтгэх хүч чадалыг өгөх тийм үгсийг хэлж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.
 
Таны амьдрал чинь хэтэрхий нэгэн хэвийн, гунигтай санагдаж байна уу?
Найзуудтайгаа уулзаад тэд нарт тохиолдсон хөгжилтэй явдал, хийсэн дэггүй зүйлс гээд л олон сонирхолтой зүйлсийг нь сонсоод хааяа атаархах сэтгэл төрж байна уу?
 
Тэгвэл та дараагийн удаа найзуудтайгаа уулзахдаа ам нь ангайж, шүлс нь гойжтол тийм сонин яримаар байвал өмнө нь та хэзээ ч хийж үзээгүй, хийе гэж бодож ч байгаагүй зүйлсээ туршиж үзээрэй, магадгүй танд таалагдах ч юм билүү.
-Идээд, уугаад:Юм бүхэн багаас эхэлдэг учир та эхлээд хэдэн найзтайгаа хамт гэртээ байхдаа: хоорондоо ямар ч авцалдаагүй амттангуудыг холиод идэж эсвэл ууж үзээрэй. Энэ нь танай найзууд болон танд бага ч болов инээдэм авчирна.
-Найзуудыгаа алмайруул : найзуудтайгаа  уулзахдаа  та өмнө ба одоогийн хувцаслалтаасаа 360 градус эргэлттэй маш өөр хувцаслаад  очоод үзээрэй, тэд яаж хүлээж авах бол? Сонирхолтой санагдахгүй байна гэж үү?
- Сохор болзоо: Залуу бүсгүй та өмнө нь хэзээ ч сохор болзоонд явж үзээгүй юу? Тэгвэл азаа туршаад үз, хамгийн хөөрхөн дээрээ тавиад сохор болзоонд очоод үз, та магадгүй цагаан морьтой  ханхүүгээ олох ч юм билүү.
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар