Хумсаар эрүүл мэндээ шинжиж болно

Нийтлэлч: Муужгайхан
2014.11.05
|
36,329
Хүн бүрийн хумс янз бүр байдаг, харин хумсаараа та эрүүл мэндээ тодорхойлж болдог гэдгийг мэдэхүү? Урд өмнө нь хумсаа сайн ажиглаж шинжиж байгаагүй бол яг одоо сайн хараад ямар өнгөтэй, төрхтэй байгааг нь шинжээрэй.
- Өнгөөр нь.
Цагаан туяатай: Энергийн дутагдалд орсон
Улаан туяатай: Цусны эргэлт муу
Энгийн ягаан туяанаас илүү тод өнгөтэй буюу улаан өнгөтэй бол таны цасны эргэлт тань муу байна гэсэн үг.  Ус их ууж, цусны эргэлж сайжруулах дасгал хийх хэрэгтэй.
 
Шаргал туяатай: Уушиг муу
Хэрэв та тамхи татдаг бол тамхинаасаа татгалзах цаг ирцээ гэсэн үг, хэрвээ татдаггүй мөртлөө хумс тань шаргал туяатай байвал зөв амьсгалах дасгал өдөр бүр хийж байгаарай. Та магадгүй өөрийгөө зөв амьсгалдаг гэж бодож яваа баййх гэхдээ ихэнхи хүмүүс буруу амьсгалдаг.
 
Ягаан туяа: Муу зүйл байхгүй гэсэн үг
Арьсны өнгөөс арай ягаандуу туяатай бол та эрүүл саруул байнаа гэсэн үг. Тийм болохоор санаа зоволтгүй.
Цагаан толбо: Мэдрэлтэй холбоотой гэж үздэг, цусны эргэлт муу байж магадгүй. Гэхдээ заримдаа  хумсаа лав авчихаар цагаан толбо үүсэх магадлал бий.
 
Цагаан толбо үүсэх магадлалууд их олон талтай байдаг, мэдрэлтэй холбоотой үед та биеэ мөн мэдрэлээ амраах хэрэгтэй гэсэн үг, та их ажиллаж, их стресддэг бол ажилаа түр завсарлаад сайхан амрах хэрэгтэй. Цусны эргэлт муу бол дээрхи зөвлөгөөг дагаарай.
 
- Байдлаар нь.
Зөөлөн- Буруу хооллолт, ясны сийрэгжилт
Хоолоо ихдүүлэх, идэх ёсгүй цагтаа хоол идэх, биед хортой хоол хүнс хэрэглэх гэх мэт магадлалуудаас хамааралтай, та гаазтай ундаа их уудаг бол үүнийгээ болих хэрэгтэй. Ганц хумсанд ч биш биеийн бүх яс тань сийрэгжиж байх өндөр магадлалтай учир зөв хооллож, гаазтай хийжүүлсэн ундаагаа багасгаарай.
 
Голоороо хуваагдах- Муу хооллолт, калцийн дутагдал
Кальц дутагдах нь буйланд ч бас илэрдэг. Хэрвээ таны хумс голоороо хуваагдаад байгаа бол та кальцаар дутагдаж буйн шинж учир витаминлаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Ингэх нь зөвхөн хумсанд ч биш өөр зовиур байсан бол түүнд тань ч тус болох болно.
 
 
 
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар