Өглөөг сайхан эхлэх энгийн аргууд

Нийтлэлч: Муужгайхан
2014.11.20
|
26,843
Мэдээж ид шидийн юм шиг гэрэл цацарсан сайхан өглөө хүн бүрт тохионо гэж байхгүй. Тийм болохоор тохиолдлыг хүлээх биш та өөрөө сайхан өглөөг бүтээж яагаад болохгүй гэж. Өглөө ямар эхэлнэ тэр өдөр тиймээр үргэлжилж тиймээр дуусдаг гэдэг. Өдрийг сайхан өнгөрүүлэхийн тулд өглөөг сайхан эхлэх энгийн аргуудыг хүргэе.
- Дахиад тавхан минут
Өглөө бүр сэрүүлэгний дууг сонсоод бид ингэдэг биз. Гэхдээ дахиад 5 минут гэсээр байгаад ажлаасаа хоцрох, яарч сандрахаас цаашгүй шүү дээ. Маргааш өглөөнөөс та босох ёстой цагаасаа 5 минутын өмнө сэрүүлгээ тааруулаарай. Энэ нь танд яг цагтаа босоход тус болно. Үүнээс хойш дахиад сандрах хэрэггүй болно.
 
- Өглөөний цай
Өглөөний цай нь өдрийн хамгийн чухал хоол. Өглөөний цайгаа сайн уусан бол тэр өдөртөө л сайн инергитэй явдаг. Цайндаа шарсан эсвэл чанасан өндөг идэж хөөрүүлсэн бүлээн сүү уувал бүр ч сайн.
 
- Хөөрхөн гэдгээ мэдэр
Өмнөх өдөр нь хувцсаа бэлдэж бай. Өөрт эвтэйхэн бөгөөд харахад тааламжтай хувцас сонго. Тэр хувцсаа өмсөх үедээ өөрийгөө сайхан биетэй сайхан бүсгүй гэдгээ мэдэрдэг байх хэрэгтэй. Нүүр будалтандаа мөн анхаараарай. Өглөө гарахдаа өөрийгөө толинд хараад “Би сайхан бүсгүй юмаа” гэдгээ чин сэтгэлээсээ мэдэрвэл тэр өдөржингөө та өөртөө итгэлтэй явах болно.
 
- Инээмсэглэ
Хүмүүс инээмсэглэлийг зөвхөн аз жаргалын билэг тэмдэг гэж боддог. Гэхдээ баяртай биш байсан ч өглөө бүр толины өмнө зогсоод сайхан инээмсэглэж байгаарай. Энэ нь сэтгэл санааг тань бага ч болов засдаг.
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар