Бусдыг яаж сонсож сурах вэ?

Нийтлэлч: Муужгайхан
2014.11.20
|
28,392
Хүнийг сонсож чаддаг байна гэдэг маш сайн чанар юм. Зарим хүмүүс өөрсдийн хувийн амьдралын талаар, ажил хэрэг, гэр бүл гээд л бүх юмаа найздаа хэдэн цагийн турш нуршчихаад найз нь ярьж эхлэх мөчид үүлэн дээгүүр нисээд шал өөр зүйл бодоод суучихдаг. Иймэрхүү маягаар байгаад байвал эцэст нь хүмүүс тийм хүмүүсээс зайгаа барьж зугтаадаг болно.
Тиймд хүнийг сонсож сурахын тулд яах ёстой вэ?
- Төвлөрч сур
Чи маш их ажилтай, асуудал зөндөө байгаа бол найзыгаа ярьж байхад нь өөр зүйл бодож суух нь аргагүй биз. Гэхдээ чи тархиндаа мөн биеийн эд эс бүхэнд хүнийг сонсож сурах ёстойгоо мэдэгдэж төвлөрүүлэх хэрэгтэй. “Сонсож сурах” гэдэг үгийг өдөр бүр амандаа хэлж бай. 7 хоног хэлж хэвшсэнээр дараа нь найзтайгаа уулзах үед ямар өөрчлөлт гарахыг хараарай.
 
- Чимээгүй
Бидний ихэнх нь яриан дунд зогсолт авах үед эвгүй байдаг. Маш их юм ярьж байгаад гэнэт чимээгүй болох тэр үе. Харин энэ чимээгүйд дасах, эвгүй санагдахгүйн тулд та өдөр бүрийн хэдхэн хормыг тайван өнгөрүүлж сурах хэрэгтэй. Хөгжим, телевиз, радио, гар утас, интернэт гээх бүх юмгүйгээр хэдхэн хором байгаад үзээрэй. Харин энэ хэдхэн хормыг ярианы дундах зогсолт гэж бодож байх хэрэгтэй. Үүний дараагаар чимээгүй танд эвгүй санагдахаа болино. Яриан дунд байх энэ зогсолт нь ярилцаж буй хүмүүс бие биенээ сайн ойлгоход тусалдаг.
 
- Бэлдэх 
Найзуудаараа суугаад ярилцаж байхдаа ам нээх гэж бүү яараарай. Тэднийг ярьж дуустал нь сайн сонсох хэрэгтэй. Хаана ч явсан хэнтэй ч ярилцсан бай, тэр хүмүүсийг ярьж дуусахыг хүлээж, хүлээх зуураа тэднийг анхааралтай гэгч нь чин сэтгэлээсээ сонсоод авах хэрэгтэй.
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар