Гоо сайхнаа хадгалахад ээжээсээ юу суралцах ёстой вэ?

Нийтлэлч: Муужгайхан
2014.11.21
|
27,304
Бид өдөр бүр хаа нэг газраас гоо сайхны зөвлөгөө олж уншдаг. Гэхдээ бид аль нь үнэн аль нь худлааг тэр болгон ялгаж салгаж мэддэггүй. Өдийг хүртэл уншсан аль ч зөвлөгөөгөө хэрэгжүүлж үзээгүй байдаг. Тэгвэл ямагт ээжийн зөв байдгийг хүн бүхэн мэднэ. Иймд бүх ээж нарын охиндоо зөвлөх байсан гоо сайхны зөвлөгөөг та хэрэгжүүлж үзээрэй.
1. Хөмсгөө үргэлж арчил
Миний таньдаг ээжүүд дунд хөмсгөндөө анхаарал тавиагүй, арчлаагүй эмэгтэй маш цөөн байдаг. Ээжүүд хөмсгийг ямар чухал болохыг маш сайн мэддэг. Тэд үргэлж хөмсгөндөө анхаарал тавьдаг. Үргэлж өөрийн нүүрний хэлбэр, арьсны өнгө, нүдний хэлбэр, харцтай зохицуулсан төгс хөмсөгтэй байх хэрэгтэй.
 
2. Үрчлээний эсрэг тос
Үрчлээний эсрэг тос түрхэхэд та заавал үрчлээтэй байх албагүй. Эртнээс нүүрээ арчилж байвал хөгшин харагдах нас тань арай холдох нь мэдээж. Ээж тань дотроо нууцхан боддог л байх, хэрвээ одоогийн байгаа энэ сайхан бүтээгдэхүүнүүд миний үед байсан бол би арай залуухан харагдах байсан гээд л...
 
3. Хөнгөн будаг хэрэглэ
Бага байхдаа ээжийнхээ нүүрний будгаар буддаг байсан биз? Ээжийн тань арьс таныхаас маш өөр байгаа. Аль болох хөнгөн будаг хэрэглэж арьсаа амрааж байх хэрэгтэй.
 
4. Үсээ будахдаа өөрийн өнгөтэй адил эсвэл төстэйг хэрэглэ
Ихэнх ээжүүд үсээ өөрийн үсний өнгөтэй яг адилхан эсвэл маш төстэй өнгөөр буддаг. Зөвхөн өнгийг нь сэргээх гэж эсвэл цагаан үсээ дарах гэж. Танай ээж ч бас тэгдэг бол танд өөрийн үсний өнгөтэй төстэйгөөр будахыг л зөвлөх байх. Харин та өөр өнгөөр будуулмаар байвал будуулж болно, харин ямагт арьсны өнгөтэй таарч, танд зохисон байх нь чухал.
 
5. Унтахын өмнө нүүр, шүдээ заавал угаа
Энэ дэлхийн бүх ээжүүд охиндоо орондоо орхоосоо өмнө нүүрээ байнга угааж бай гэж зөвлөх байсан. Энэ нь таны арьс амарч арьсанд байх нүх бөглөрөхөөс хамгаалахад тус болдог. Хэрвээ та үргэлж сайхан арьстай байхыг мөрөөддөг бол нүүрээ угаалгүйгээр унтахыг хүсээд ч хэрэггүй.
 
Муужгайхан 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар