Ганц бие бүсгүйчүүдийн ичих ёсгүй зүйлс

Нийтлэлч: Муужгайхан
2014.11.28
|
54,727
Та ганц бие бол жинхэнэ ханхүүгээ олоод сайхан амьдрахыг мөрөөддөг л биздээ. Энэ бол бүх л бүсгүй хүний мөрөөдөл. Сайхан халамжтай ханьтай болж хөөрхөн хүүхдүүдтэй болох хэчнээн сайхан. Гэхдээ ганц бие байх энэ мөчөө ашиглаад, ганц бие амьдралын сайхныг тултал нь мэдрээд авах хэрэгтэй. Мөн ганц бие байхдаа ичих ёсгүй зүйлсийг мэдээд авахад илүүдэхгүй шүү.
Нас 
Таны найзууд ихэнх нь нөхөрт гарч хүүхэдтэй болцгоогоод байна уу? Тиймээ, энэ нь таны санааг зовоох асуудлуудын нэг. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Амьдрал ямар нэгэн зүйлд санаа зовж сууж цаг алдахаар урт биш. Харин амьдрал богино учир цаг минут бүрийг л ашигла, дэмий өнгөрөөх хэрэггүй.  Хүсэн хүлээсэн гэр бүл хүн бүрт л ирдэг учир танд ч бас ирнэ.
 
Аз жаргал
Зарим бүсгүйчүүд ганц бие байгаадаа маш их баяртай, мөн аз жаргалтай байдаг. Гэхдээ гэр бүлийн цуглаан эсвэл зарим нэг найзуудтайгаа уулзах үед тэдний аз жаргал байхгүй болдог. Учир нь жаргалтай байхад нь ганц бие амьдралыг нь гоочилж эсвэл ханьтай бол гэж шахдаг. Хэрвээ та энэ бүсгүйчүүдийн нэг бол тэднийг тоох хэрэггүй. Хүн бүрийн аз жаргалыг мэдрэх арга барил нь өөр байдаг, таных ч бас тэднийхээс өөр.
 
Амьдралын хэв маяг
Таны долоо хоног бүр гадуур гардгийг чинь ойлгодоггүй найзууд байж л таарна. Мэдээж, тэд гэр бүлтэй. Гэхдээ тэдэнд таалагдахгүй байлаа гээд та амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой гэсэн үг биш. Таны амьдрал бол таных. Харин тэднийх бол тэднийх. Сайхан санагдаж байгаа бүхнээ л хийх хэрэгтэй.
 
Болзоо
Таныг найзууд тань хэтэрхий их болзож байна гэж шүүмжилдэг үү? Яагаад болохгүй гэж. Ингэж болзож илүү олон хүнийг таньж байгаа нь танд таалагдаж байгаа бол түүнийгээ л хий. Харин болзохгүй байгааг тань шүүмжилж байвал бүү тоогоорой. Танд аль нь таалагдана, түүнийгээ л хийх хэрэгтэй шүү дээ.
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар