Төрсний дараа тачаангуй байдлаа эргэн мэдрэх арга

Нийтлэлч: Муужгайхан
2014.11.28
|
36,504
Үрийн зулай үнэрлэж, хөөрхөн үрээ энгэртээ нааж тэврэх энэ дэлхийн хамгийн том аз жаргал. Гэвч хааяа өөрийгөө толинд харах үед, өөрийнхөө бие хаа мөн өмссөн зүйлсээ хараад өөрийгөө тачаангүй бүсгүй байхаа больсон мэт мэдэрдэг биз дээ? Тэгвэл төрсний дараа ч өөрийгөө сайхан бүсгүй гэдгийг мэдрэх аргууд энд байна.
 
1. Шалтгааныг ол
Хүн бүрийн амьдралын ямар нэгэн мөчид шалтгаан заавал хэрэг болдог. Харин шалтгаангүй зүйл заримдаа хэзээ ч бүтдэггүй. Хэрвээ та турахыг хүсэж байгаа ч турах шалтгаангүй эсвэл чадахгүй байгаа бол.... Өнөөдөр далд хийсэн хувцаснуудаа гаргаж ирээд өмсөж үзээрэй. Жирэмслэхээсээ өмнө өмсдөг байсан хамгийн дуртай байсан хувцаснуудаа өмсөж үзээд, таарахгүй байвал яг тэр хувцсаа таардаг болтол турна гээд өөртөө зорилго тавь. Харин маргааш нөгөөдөр гэлгүй өнөөдрөөс эхлээрэй.
 
2. Сайхан сэтгэгдэл төрүүлэх
“Би хэзээ ч өөрийгөө тачаангүй гэж бодож байгаагүй” гэж битгий худлаа яриарай. Эмэгтэй хүн л хойно ямар нэгэн тохиолдолд өөрийгөө тачаангүй, секси бүсгүй юмаа гэж бодох үе байсан л байж таарна. Харин төрөхөөсөө өмнө та юу хийж, эсвэл ямар үедээ тэгж боддог байсан, тэрийгээ дахин хийж эхлээрэй. 20 кг нэмэгдсэн ч бай, хасагдсан ч бай адилхан өөрийгөө сайхан бүсгүй гэдгээ мэдрэх арга байж л таарна.
 
3. Сул хувцсаа тайлж хая
Мэдээж төрсний дараа сул болон өөрт эвтэйхэн хувцсыг л сонгодог. Хөдлөхөд амар тийм л хувцас өмсвөл зүгээр юм шиг санагддаг. Гэвч та секси харагдаж байж л секси гэдгээ мэдрэх болно. Хааяа ч гэсэн сул хувцаснаас татгалзаж өөрт зохисон тэр сайхан хувцаснуудаа өмсөх хэрэгтэй.
 
4. Биеийн хамгийн тачаангүй хэсэг
Би өмнөх шиг биетэй болтлоо шинэ хувцас авахгүй гэж бодсон ч турах тийм ч амар биш. Тийм болохоор өөрийгөө толинд сайн хараад ав. Яг одоо таны биеийн аль нэг хэсэг сайхан хэвээр эсвэл бүр сайхан ч болсон байж л таарна. Жишээ нь таны хөх өмнөхөөсөө илүү сайхан хэлбэртэй болсон байж ч болох юм. Тийм бол задгай энгэртэй цамц сонгоорой.
 
5. Дотуур хувцсандаа анхаар
Жирэмсэн байхдаа өмсдөг байсан эмээ дотоожнуудаасаа татгалзах цаг иржээ. Хэдий сайхан эвтэйхэн байсан ч одоо эвтэйхнийг нь биш сайхан харагдахыг нь сонговол зүгээр. Гэхдээ та хэтэрхий нарийн  дотоожийг бүү сонгоорой. Учир нь таныг улам тарган харагдуулна.
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар