Хүүхэд насны шинэ жил

Нийтлэлч: Муужгайхан
2014.12.09
|
33,414
Бага байхдаа шинэ жилийг хүсэн хүлээж, өдөр хоног тоолдоггүй хүн бараг байгаагүй биз. Харин одоо шинэ жил дөхөх тусам хүүхэд нас тань бодогдож зарим зүйлсийг санаж бас үгүйлж байгаа биздээ. Тэгвэл хүн бүрийн хүүхэд байх үеийнхээ шинэ жилээс үгүйлдэг зүйлсийг хүргэе.
- Бэлгээ аваарай
Өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг ч бай итгэдэггүй ч бай бид бүгд л шинэ жилийн бэлгээ тэсэн ядан хүлээдэг байсан. Орой унтах гээд орондоо орсон ч ямар бэлэг намайг хүлээж байгаа бол гэхээс байж ядан нойр хүрдэггүй байж билээ. Одоо харин энэ догдлол, хүлээлтийг шинэ жилээр мэдэрдэг хүн цөөн биз ээ.
 
- Гоё даашинз
Охид бүрийн мөрөөдлийн даашинз өөр өөр ч, шинэ жилээр бүгд л цасан охины саатай цагаан даашинзыг мөрөөддөг байв. Харин тэр мөрөөдлийн даашинзаа авчих л юм бол шууд л өмсөөд хэзээ ч дахиж тайлмааргүй юм шиг санагддаг байсан.
 
- Мөнгөтэй мод
Гэрт орж ирсэн ах, эгч болгон үзэсгэлэнтэй ногоон гацуурыг минь мөнгөөр мялаах тэр үе гоё мөчүүдийн нэг шүү.  Шинэ он гарах өдөр дөхөх тусам мөнгө нэмэгдсээр, өнгө өнгийн дэвсгэртүүд гацуурыг минь улам ч өнгөлөг харагдуулах шиг санагддаг байсан.
 
-Кино, хошин шог
Шинэ жилийн хамгийн гоё нь, бүх сувгаар өдөр бүр ямар нэгэн шинэ жилтэй холбоотой кино эсвэл хошин шог гардаг байсан, одоо ч бас. Хүн бүхэн л шинэ жил бүрээр “Гэртээ ганцаараа”-г үзэх дуртай биз дээ? 
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар