Сарын тэмдэг ирсэн үед анхаарах чухал зүйлс

Нийтлэлч: Гоо
2014.12.04
|
68,018
Эмэгтэй хүн болгонд адил тохиолддог ганц зүйл бол “улаан морьтой найз” ирэх билээ. Энэхүү үед эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой хэдэн зүйл байдаг байна.
 
 1. Доороосоо хэзээ ч бүү даар
Доороосоо их даарвал бол цистит хэмээх өвчин тусдаг гэдгийг бид бүгд мэднэ. Тэрнээс гадна их даарвал сарын тэмдэг ирэхэд давсаг, хэвлий хавиар их өвддөг. Тиймээс эрүүл мэндээ бодон дулаахан хувцаслаж яваарай.
2. 8 цаг
Өдрийн ариун цэврийн хэрэглэл нь хамгийн ихдээ 8 цаг хэрэглэх ёстой байдаг. Түүнээс удаж огт болохгүй. Тэгвэл бяцхан найзад чинь нян бактери үржин өвчлүүлэх болно гэдгийг анхаар.
3. Өрөөсгөл ойлголт
Тампон буюу бидний мэдэхээр “ob”-г зөвхөн бэлгийн харьцаанд орсон хүн хэрэглэх ёстой. Тэгвэл энэ нь маш буруу ойлголт юм.  Тампон нь жижиг, том гээд олон янз байдаг. Бэлгийн харьцаанд ороогүй хүн хамгийн жижгийг нь буюу SMALL-ыг хэрэглэнэ. Танд ямарч сөрөг нөлөө байхгүй. Ганц анхаарах зүйл нь гурваас дээш цаг байлгаж болохгүй. Ойр ойрхон солих хэрэгтэй.
Жич: Жирэмслэлтээс хамгаалахаар ерөндөг тавиулсан бүсгүйчүүд энэ хэрэглэлийг хэрэглэж болохгүй. 
 
 
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар