Хайрт тань таны сайн найз бол

Нийтлэлч: Муужгайхан
2014.12.17
|
52,660
Цаг хугацаа улиран одож өнгөрөх тусам бүсгүйчүүд бид найз залуутайгаа улам дотносч, хамаг зүйлээ ярьж бас дэлгэж эхэлдэг. Заримдаа тэднийг найзын нүдээр харж хов жив ярих үе ч байдаг. Гэхдээ найз залуу эсвэл нөхөр тань таны сайн найз бол ямар давуу болон сөрөг талууд байгааг та мэдэх үү?
1. Жинхэнэ байдлыг тань харах болно
Жинхэнэ байдлыг тань гэдэг нь муу ч бас сайн ч талаараа. Таны будаггүй царай, овоолж боосон үс, хүүхэлдэйн киноны баатрын зурагтай том цамц гээд таны жинхэнэ “БИ” гэдэг хүнийг харах болно. Мөн таны таагүй ааш зан, зуршлуудыг мэдэх болно. Мэдээж танд өөрийнхөөрөө байх нь таалагддаг байх. Гэхдээ найз эсвэл хайрт гэдгээ ялгаж сурах хэрэгтэй. Хэдий та хоёр бие биедээ хайртай, ирээдүйд хамт байна гэж төлөвлөсөн ч хүнд дарж сурах ааш зан, нууж засах зуршил заавал байдаг юм шүү.
 
2. Бие биедээ улам итгэх
Хайрт тань таны сайн найз байна гэдэг та хоёр бие биедээ улам дотно болж итгэл төрүүлэх шалтгаан юм. Биенээсээ юу ч нуулгүй ярьдаг нь зүгээр ч гэсэн, хааяа тэдэнд ярихаасаа илүү яриагүй өнгөрөөх нь зөв зүйлүүд бас бий. 
 
3. Бие биенээ ойлгодог, сонсдог болох
Найз залуу тань таны сайн найз байхын хамгийн сайхан нь таныг хэнээс ч илүү ойлгож бас сонсдог байх. Ийм хосуудад  маргалдах үе ховор гардаг.
 
4. Илүү их дурсамж бий болох
Тэр таны сайн найз болсноор та хоёрт хожим дурсахад олон сайхан зүйлс гарч ирнэ. Энгийн хосууд тэр өдөр тийм кино үзэж тэгж хоолонд орсон гэдэг бол та хоёрт илүү хөгжилтэй дэггүй дурсамжууд үлдэх болно.
 
5. Бие биедээ улам уусах болно
Бүх зүйл эхэлж байхад та хоёр маш өөр хүмүүс байсан. Сонирхол, хувцаслалт, ааш заан, амьдралын хэв маяг гэх мэт. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам та хоёр бие биедээ уусан шингэж зөрж байсан бүх зүйл нэгдэх болно. 
 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар