Ганц бие байх нь давуу талтай

Нийтлэлч: Кана
2015.01.06
|
40,484
2015 он ч гарлаа, гэтэл та ганц бие яваадаа сэтгэл гонсгор явдаг юм биш биз? Хэн нэгэнд эрхэлж, хайрлахыг ихээр хүснэ. Хажуугаар өнгөрөх хос бүрийг хараад атаархана. Ганц бие байх сэтгэлд хэцүү ч давуу тал бий шүү. Ээж минь надад сургахдаа аливаа зүйлийг үргэлж 2 талаас нь харж бай гэж хэлдэг. Хайр дурлал дээр ч мөн ялгаагүй.
Ганц бие байхын жаргал юунд оршино вэ?
1. Буруу залуутай хамт байснаас ганцаараа байсан нь дээр. Маш олон эмэгтэйчүүд ганцаараа үлдэхээс айсаар эрүүл бус харилцааг сонгодог. Үнэндээ хайргүй хүнийхээ дор зовсноос сэтгэл хангалуун ганцаараа байсан нь дээр.
 
2. Шалтгаантай болоод та ганцаараа байгаа. Ихэнх эмэгтэйчүүд ажил эсвэл гэртээ бүх цагаа компьютерийн урд ганцаардаж өнгөрөөдөг. Магадгүй та гэртээ эсвэл ажил дээрээ илүү цагаар шигдэж суухын оронд чөлөөт цагаараа гадуур явж байх хэрэгтэй байх. 
 
3. Бусдын хэлэх үгэнд санаа зовохоо зогсоох хэрэгтэй. Таны найзууд бүгдээрээ найз залуутай эсвэл гэр бүлтэй, мөн тэд танд үргэлж л найз залуутай бол гэж шахдаг байх. Гэвч үнэндээ энэ бол таны амьдрал учраас шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөдөлгөөнөөр яарч болохгүй. 
 
4. Таны хайр яг таны хажууд ч байж магадгүй. Үнэндээ хүмүүсийн хайгаад байдаг хайр нь яг дэргэд нь байдаг ч тэд анзаардаггүй. Та эргэн тойрноо сайн ажаад үзээрэй. 
Кана
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар