Намрын салхитай хамт одсон аз жаргал минь-4
2015.01.06
|
42,338

Гэдэс минь өдөр ирэх тусам томорсоор л байлаа. Бяцхан үр минь бойжсоор л, Тэмүгэ бид 2 маш их аз жаргалтай байж бас хүүхдээ энгэртээ наан тэврэх өдрөө тэсэн ядан хүлээцгээж байв.
Манай ам бүл тавуулаа тэгээд хоёр өрөө байранд амьдардаг байсан, хөл хүнд учир надад тайван амгалан байдал хэрэгтэй байлаа. Харин яг энэ үед Тэмүгэгийн ээж нь гэрт нь очиж амьдрахыг санал болголоо. Энэ саналыг сонсоод хамгийн түрүүнд толгойнд орж ирсэн зүйл бол Тэмка байсансан. Санаа зовон үгүй гэх хэцүү тийм гэх хэцүү байдалд байлаа. Тэмүгэ бид хоёр одоохондоо тусдаа гарах ямар ч боломж байхгүй. Аль аль нь хүүхдээрээ шахуу байгаа, сургуулиа ч төгсөөгүй болхоор ажил төрөл ч гэж үгүй билээ. Тиймдээ ч надад тэднийд очихоос өөр арга зам байсангүй, Ээж нь Тэмка бид хоёрын талаарх явдлыг огт мэдэхгүй учир татгалзвал гомдох байх гэж эмээсэндээ зөвшөөрлөө.

Энэ саналыг ч манай гэр бүлийнхэн дэмжиж би Тэмүгэгийх рүү нүүлээ...
Дахиад л том өрөөнд нь орж нөгөө зургийг ширтлээ. Гунигтай байсан ч тэр зургийг хараад л аз жаргалтай болдог болчихож.
Энэ гэрт нүүж ирээд 4 хонолоо Тэмка гэртээ нэг ч удаа ирсэнгүй, Гэхдээ ирээсээ гэж би хүсэхгүй бас хүлээхгүй байна. Яагаад ч юм түүний инээмсэглэхийг хармаар, бас тэр сайхан үнэрийг нь үнэрлэн цээжинд нь наалдан хичнээн их санаснаа хэлээд сэтгэлээ онгойтол уйлчихмаар санагдаж байв. Гэвч би юу бодох нь энэ вэ? Би удахгүй Тэмка... бишээ Тэмүгэгийн хүүхдийг төрүүлнэ, түүний эхнэр болж насан эцэс хүртлээ... итгэлгүй байна...
Яг энэ байдлаараа би насан эцэс хүртлээ тэсэхгүй байх, хааяа энэ бүхнийг хаяж зугтаад, хэний ч мэдэхгүй газар хүүхэдтэйгээ 2лахнаа аз жаргалтайгаар амьдрахыг хүсдэг. Гэвч энэ нь хэтэрхий амиа хичээсэн хэрэг болох биз. Би өөрийн төрсөн эцгээ хэзээ ч харж байгаагүй, нэрнээс нь өөр юу ч мэдэхгүй... Төрсөн аавын жинхэнэ хайр ямар агуу байдгийг би хэзээ ч мэдэрч байгаагүй. Тийм болохоор гэдсэнд минь бойжиж байгаа гэмгүй үрдээ бас өөр шигээ зовлонг амсуулахыг хүсэхгүй байна. Түүнийгээ дутагдах зүйлгүй өсгөж хүмүүжүүлэхийг хамгаас илүүтэйгээр хүсэж байсан болохоор би энэ бүхнийг тэсэн тэвчиж давж гарж бас Тэмкаг мартах нь зүйтэй гэдгийг өөрөө өөртөө ойлгуулахыг хичээж байлаа.
Гэр бүлээ бас өөрийнхөө гэрийг санаад эхний хэдэн хоног хэцүү байв. Гэхдээ хоёр долоо хоносны эцэст тэр гэрт нь дасч эхэллээ. Өглөө босоход Тэмүгэ хажууд унтаж байна, хадам ээж цай чаначихсан намайг цайгаа уу гэж дуудаад л, тэгээд Тэмүгэгээр сургуульдаа хүргүүлчихээд орой нь авахуулна. Бараг л салж хагацдаггүй болохоор улам их дотно болж бас хажууд байхгүй л бол санаж мөн үгүйлдэг болжээ.
Маш том ширхэгтэй цас хаялж байлаа... нүүрээ дээшлүүлэн тэнгэрлүү харахад хацран дээр унах ширхэг цаснууд хайлан арьсанд шингэцгээж байв. Тэгээд дээшээ ширтэх тусам яг л зүүдэлж буй мэт үнэхээр сайхан мэдрэмж төрж байсан учир доошоо эсвэл баруун, зүүн талруу харахыг хүссэнгүй. Гэхдээ гэнэт энэ бодлыг минь таслан хажуугаас...
- Ямар сайхан агаартай байнаа... гэж баясалтайгаар хэлснээ
- Байнга ийм агаарт байдаг бол хүүхдэд чинь мөн тустайяа гэж хэлээд гүнээр санаа алдлаа. " Нээрээ ч манай хот арай л аймар утаатай шүү" гэж би дотроо өөрөө өөртөө хэллээ.
- Агаар таалагдаж байна уу хайраа? гэх дотно хоолой чихэнд ойртоход өөрийн эрхгүй инээмсэглэчихэв.
- Мэдээж таалагдалгүй яахав. Үнэхээр сайхан байна.
Цагаан сар болохоос өмнө хоёр гэр бүлээрээ хамт салхинд гарч байгаа нь энэ. Манай ээж ер нь л их зөрүүд хүн, өөрийнхөөрөө зүтгэчихдэг. Тийм болохоор би янз бүрийн маргаан үүсэхвий гэж бага зэрэг айж байсандаа ч тэрүү ээжрүүгээ байн байн хянан харж байлаа, Гэхдээ тийм зүйл болсонгүй. Ээж маань ч бусад нь ч хоорондоо маш эвтэй байж, яриа нийлж байсан нь надад маш таатай санагдлаа. Тэмкаг би 12р сард манай сургууль дээр ирсэнээс нь хойш нэг ч удаа хараагүй билээ. "Ядаж гэр орондоо ч үзэгдэхгүй, яасан юм бол?" гэсэн бодол сэтгэл зүрхийг минь зовоож байлаа. Харин сүүлд Тэмүгэ ээжтэйгээ ярьж байхыг нь би санаандгүй сонссон юм.
- Цаад ах чинь өчигдөр та 2ыг хичээлтэй байх үед ирээд явсан. Бүр царай алдсан байналээ. Хичээл ном гээд нойр хоолгүй гүйгээд байгаа байх.
- Өө, тэгээ юу
- Чи ер нь ахдаа санаа зовдог хүн үү?
- Ээж ээ, та ахыг хичээлээ хийж байгаа л гэж бодож байгаа. Яг үнэндээ... за больёо ээж.
Ингээд тэдний яриа дуусав, Тэмкаг хааяа шөнөөр гэртээ ирж хонодог гэдгийг нь би саяхан л хадам ээжээс сонссон билээ. Гэхдээ тэр одоог хүртэл намайг энд амьдарч байгааг мэдээгүй аж.
Орой болгон орондоо ороод Тэмүгэгийн цээжийг дэрлэн хэвтэхэд толгойнд минь орж ирдэг бодол бол, хэрвээ Тэмка энэ бүхний талаар мэдвэл юу болох бол гэж боддог байв. Тэмка бид хоёрын тэр шөнийн асуудлыг Тэмүгэ, Тэмка бид 3-аас өөр хэн ч мэдэхгүй ч би энэнээсээ их санаа зовдог бас ичдэг байж билээ.
Хүүхэд минь бүр томорсоор л...
Тэмүгэ хүүхэддээ улам л хайртай болсоор байлаа.
Өнөөдөр 1 сарын 4., Том том ширхэгтэй цас хаялсан сайхан үдэш байна. Би ийм цасанд ямар их дуртай гээч... Гадаа гараад гүйчихмээр ч, хадам ээж намайг даарчихна гээд гаргасангүй.
Тийм болхоор цантсан цонхныхоо цаанаас л хамгийн их дуртай зүйлээ харсан юм даа. Ердөө ч зогсох шинжгүй энэ цасыг шөнөжингөө ч ширтсэн бэлэн байлаа. Тэмүгэ 10н жилийнхэнтэйгээ уулзах гээд явчихсан болхоор ээж бид хоёр хоюулахнаа гэртээ хийх юмаа олж ядан байцгааж байтал гэнэт хонх дугарав, эхэндээ Тэмүгэг болов уу? гэж бодсон ч саяхан гарж явсан хүн ийм хурдан ирнэ гэж юу байхав дээ.
Тэгээд би хаалга онгойлгохоор хаалга руу гүйв.
- Хэн бэ? "Хэн ч дугарсангүй"
- Хэн бэ? гэж дахин асуусан ч мөн л дугарсангүй, гайхан онгойлготол хэн байсан гэж бодно. Тиймээ, Тэмка...
Яг энэ мөчид бидний харц тулгаран өөд өөдөөсөө харан юу хэлэхээ мэдэхгүй чимээгүй зогсоцгоов.
- Чи энд юу хийж байдаг билээ? гэж чимээгүй байдлыг эвдэн Тэмка хэлэв.
Түүнд юу гэж хариулахаа мэдэхгүй гацаж түгдрэн байж
- С-с-с-ай-н-н-у-у-уу? гэж хэлчихээд дуугаа хураав.
Энэнээс өөр үг миний амнаас яаж ч хичээсэн гарсангүй, гаргая гэсэн ч үг байсангүй.
Энэ эвгүй байдлаас хэн нэгэн намайг авраасай гэж бодож байтал ашгүй
- Өө, миний хүү гэх ээжийн дуу ард сонсогдлоо.
" Энэ олон хоногийн дараа түүнийг харах сайхан байсан ч, санахаа больж мартаж байхад дахин гарч ирж байгаа нь надад үнэхээр хэцүү байлаа."
Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.