Жижигхэн хүүхнүүдээ үүнийг унш даа

Нийтлэлч: Нархан
2015.03.27
|
77,568
Хамгийн үнэн бас нууц нь тайлагдаагүй нэг зүйл бол жижиг биетэй хүүхнүүдийн ихэнх нь цог жавхаатай, эрч хүчтэй байдаг. Тэд үргэлж инээмсэглэж явдаг. Харц доогүүр жижиг бүсгүй ер нь л ховор доо. Жижиг биетэй бүсгүйчүүд жаргаж явдагт итгээрэй. Учир нь тэд хайртай хүнийхээ тэвэрт бүхлээрээ багтаж, хайр халамжаар дуталгүй явдаг юм.
Уулын мод урттай богинотой гэдэг дээ. Энэ үгийн цаад утга нь хүмүүсийн зан араншин, амьдралын хэв маяг, мэдлэг боловсролыг илэрхийлсэн л дээ. Гэхдээ бас түмэн олны дунд өндөр нам хүмүүс нэг дор оршиж л байгаа шүү дээ. Мянган мянган хүн дунд дундаж өндрөөс бага үзүүлэлттэй жижигхэн хүүхнүүд хэдэн зуугаараа жирийж яваа. Заримд нь эгдүүтэй хөөрхөн, өөр нэгэнд нь азгүй ч шиг харагдах жижиг хүүхнүүдийн ертөнц хичнээн гэгээлгийг та нар мэдэх үү? Жижиг биетний ертөнцөд аар саархан бэрхшээл бий.
 
1. Өндөрт тавьсан зүйлд хүрдэггүй учраас заавал хөлөндөө ивээс ашигладаг.
2. Өөрөөсөө хэт өндөр нэгний алхааг гүйцэх боломжгүй учир хоёр дахин хүч зарцуулж гүйцэх хэрэгтэй болдог
3. Ихэнхдээ л дундаж, өндрөөс дээш өндөртэй хүмүүст зориулсан хувцас худалдаанд гардаг учраас захын дэлгүүрээс л хувцаслах боломжгүй учраас эрэл хайгуул хийдэг.
4. Биеийн хэмжээнээс хэтийдснийг өргөж дийлэхгүй учраас бусдаасаа арай багийг өргөнө дөө. 
 
Гэхдээ энэ аар саархан бэрхшээл бидний аз жаргалын дэргэд юу ч биш. Үргэлж л дээшээ хүрэх, гүйцэж түрүүлэх хүсэл тэмүүлэл биднийг гайхалтай хүчтэй болгодог юм. Хайртай хүнийхээ, ханийхаа тэвэрт тэр чигээрээ багтах аз жаргалыг мэдэх үү? Хэн нэгний уриалгахан тус  дэмийг чин сэтгэлээсээ мэдэрдэг үү? Бурхнаас заяагдсан жижигхэн биенд бусдын л адил ачаалал үүрч яваа жижигхэн бүсгүйчүүдээ хайрлаарай. Тэд хоёр дахин хүч гарган ажиллаж, танаас хоцролгүй, таныг хөгжилтэй зан, хөөрхөн инээдээрээ баясган гүйж л явааг нь хайрлаарай. 
 
Хамгийн үнэн бас нууц нь тайлагдаагүй нэг зүйл бол жижиг биетэй хүүхнүүдийн ихэнх нь цог жавхаатай, эрч хүчтэй байдаг. Тэд үргэлж инээмсэглэж явдаг. Харц доогүүр жижиг бүсгүй ер нь л ховор доо. Жижиг биетэй бүсгүйчүүд жаргаж явдагт итгээрэй. Учир нь тэд хайртай хүнийхээ тэвэрт бүхлээрээ багтаж, хайр халамжаар дуталгүй явдаг юм.
 
  
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#