Кесар хагалгааны дараа өөрөөрөө төрөх боломжтойг бүсгүй та мэдэх үү?

2015.04.02
|
42,098
Би анхны хүүхдээ бүтэлттэй, ус багатай гэсэн шалтгаанаар хагалгаагаар төрүүлсэн. Одоо кесар гэдэг үгийг унших бүртээ нурууны голоор хүйт даах шиг л болдог. Нугасанд мэдээ алдуулагч тариа хэрхэн шахахыг мэдэрч, хагалгааны ширээн дээр хэвтэх тэр л мэдрэмж хэчнээн муухай гээч. Болдог бол зугатаад гүйчихмээр...
Биеийн доод хэсэг мэдээгүй болсны дараа алтан гартай эмч нар хүүхдийн минь анхны дууг цуурайтуулан байж энэ хорвоог танилцуулах тэр л мөч хамгийн сайхан нь. Энэ бүхний дараа жинхэнэ "гамшгийн" гэж болохоор өдрүүд эхэлнэ дээ. Мэдээ алдуулагч гарснаар хэвлий тэр чигтээ даагдахын аргагүй их өвдөлттэй болдог.
 
Тэр их өвдөлтийг тэсвэрлэх гэж хамаг хүчээ шавчихдаг болохоор л хагалгаагаар төрсөн ээжүүдийн хөхөнд сүү орох нь удаан байдаг. Би ч ялгаагүй эхний 3 өдөр хагалгаатай гэдсээ дааж ядан бээвийсээр хүүгээ тэврэн ээж ээжийн өвөр царайчилж, хүүгийнхээ ходоодыг "хуурах" гэж бишгүй бэдэрсэн дээ. Бага хүүхдээ төрүүлэх болоход надаас болон хүүхдээс минь ямар ч хүндрэл байгаагүй ч ялгаагүй л мэс заслын аргаар төрсөн. 
 
Анхны хүүхдээ мэс заслаар төрүүлсэн эхчүүд дараа нь өөрөөрөө төрөх боломжтой бол хэчнээн сайхан бэ гэж би үргэлж боддог юм. Даанч манай улсын амаржих эмнэлгүүдэд үүнийг зөвшөөрдөггүй юм билээ. Гэтэл гадаадын улс орнуудад хагалгаагаар төрсөн ээжийн дараагийн төрөлтийг байгалийн жамаар нь шийддэг болоод удсаныг саяхан дууллаа. Эртхэн мэдсэн бол бага хүүхдээ өөрөөрөө төрүүлэх боломж байсныг сүүлд мэдсэн минь энэ. 
 
Магадгүй над шиг хагалгаагаар анхны хүүхдээ төрүүлсэн, дараагийн хүүхдээ мөн л тэгж төрүүлэх ёстой гэж бодож буй ээжүүд олон байгаа байх. Заавал хэвлийгээ зүсүүлж, олон давхар оёдол тавиулж өвдөж, ядрахын оронд чаддаг газар нь, мэргэжлийн эмч нарын хяналтан дор өөрөөрөө төрвөл хэчнээн амар вэ. Тэгээд ч дэлхий нийтээр энэ аргыг хэрэглэж эхэлснээс хойш 75 хувийн амжилттай явагдаж байгаа гэсэн судалгаа байна. 
 
Энэ талаар багагүй судалсны дүнд нэлээд мэдээлэлтэй болсон юм. Тиймээс өөрийн олж мэдсэн зарим зүйлсээс ээжүүдтэйгээ хуваалцахаар шийдлээ. 
 
Хэн хагалгааны дараа өөрөөрөө төрөх боломжтой вэ:
• Хэвлийдээ хөндлөн зүсэлт хийлгэсэн байх, өөр бусад томоохон мэс заслын сорвигүй байх
• Тээж буй хүүхэд тань  эрүүл, жирэмслэлт хэвийн явагдсан байх
• Өмнө нь хийлгэсэн кесар, энэ төрөлтөд нөлөөлөх шалтгаангүй байх
• Хугацаандаа төрөхөөр хяналт хийгдсэн байх
• Дуншилт байгалийн жамаар эхлэх боломжтой байх
 
Хэн хагалгааны дараа өөрөөрөө төрөх боломжгүй вэ:
• Төрөлт хугацаанаасаа өмнө эхэлсэн
• Хүүхэд том байх
• Хоёр болон түүнээс дээш удаа кесар зүсэлт хийлгэсэн
• Өмнөх кесар хагалгаа нь зайлшгүй шалтгаан байсан
 
Та ямар шалгуурыг хангах ёстой вэ: 
- Босоо зүсэлт нь давхар оёдолтой юм уу хөндлөн зүсэлттэй байх
- Өмнөх хийсвэрийн  шалтгаан нь зайлшгүй биш байх
- Түрүүчийн төрөлтөөс дор хаяж 2-5 жилийн зайтай байх. Энэ нь хөндлөн болон босоо зүсэлттэй эмэгтэйчүүдэд өөрөөр тодорхойлогдоно.
- Нэг л удаа кесар хийлгэж байсан байх.
- Жирэмслэлт эрүүл байх
- Илүүдэл жингүй байх
- Чихрийн шижингүй байх
- Цусны даралт өндөр биш байх
- Хожуу үеийн хордлогогүй байх
- 35 наснаас доош байх
- Ихэсийн болон умайн урагдлын үнэлгээ хийлгэсэн байх
- Хэвлийн бусад мэс заслын сорвигүй байх
 
Ээжүүд бидний хамгийн сайн санах ёстой чухал зүйл бол ямар ч тохиолдолд бэлэн байж, эх, хүүхдийн амь насыг авран хамгаалах чадварлаг мэргэжилтнүүдийг бүрдүүлсэн эмнэлэгт хандах явдал гэдгийг энд онцолъё. Ийм төрөлтийг удирдан явуулж буй амжилтаараа БНСУ дэлхийд тэргүүлдэг бөгөөд тэндхийн эмнэлгүүдэд ч өргөн тархсан байна. 
 
Ингэхдээ тухайн эхийн сэтгэл зүйг бэлтгэж, 3-5 хоногийн хугацаанд хэвтүүлэн эмчилж, тухайн хүнээ төрөлтөнд бэлтгэдэг аж. Өмнөд Солонгосын төрөх болон эх барих эмнэлгүүдтэй холбож өгдөг олон жилийн туршлагатай компанийн талаар ч судалж олсноо хуваалцахгүй өнгөрч болохгүй нь. Монголчууддаа гадаадын эрүүл мэндийн үзлэг оношлогоог улам ойртуулахад олон жилийн арвин туршлагаараа манлайлж буй "Юнайтэд Экспресс" компанид хандахыг зөвлөж байна. Хагалгаагаар төрсний дараа өөрөөрөө амаржих боломжийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл 70186353, 88086353, 99990941 утсаар хандаарай. 
 
Таны жирэмслэлт эрүүл, өмнөх кесар хагалгаанд орсон шалтгаан давтагдаагүй бол байгалийн жамаараа амаржиж, хүүхдээ тэврэн ямар ч зовиургүй сэмбэлзэн алхах хэчнээн сайхан бэ. 
 
Монголхатагтай 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар