Захидал ирлээ:Нөхөртэйгөө унтах хүсэлгүй болчихлоо

2015.04.06
|
38,770
Монголжингоо гэдэг энэ сайтад зочилж, сайхан нийтлэлүүдийг унших дуртай бүсгүйчүүдийн нэг нь би. Танай сайтад захидал бичдэг хүмүүсийн захидлыг ч бас уншдаг. Өөрийнхөө дотроо бодож явдаг зүйлээ бичих юмсан гэж их бодсон ч ажил амжихгүй явсаар өдийг хүрчихлээ. Ямартаа ч эрхэм та бүхэнтэй санал бодлоо солилцож өөрийгөө ойлгохыг хүссэн юм.
Би 34 настай. Эгэл жирийн л эмэгтэй. 3 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Бид амьдраад чамгүй удаж байна. Энэ хооронд ам зөрж, нөхөртэйгөө муудалцаж байсан нь ховор. Манай хүн ч угийн зөөлөн хүн юм болохоор намайг тэгж зовоож байсан ч үгүй. 
 
Бүх юм болоод сайхан байгаа юм шиг хэр нь сүүлийн үед өөрөө өөрийгөө ч ойлгохоо байчихлаа. Яагаад гэхээр нөхөр маань надад анхаарал халамж тавихгүй байгаа юм шиг санагдах болов. Орой хоёулаа ядарсан хүмүүс ирээд л унтаад өгнө. Өглөө нь хоёулаа ажилдаа гарна. Энэ байдал маань сүүлийн нэлээн хэдэн сар үргэлжилж байна. Эхэндээ манай хүн намайг татаж чангаадаг байсан л даа. Тухайн үедээ хоёулаа болчихдог л байсан санагдах юм. 
 
Гэтэл сүүлийн үед би ч, нөхөр маань ч тэр бие биеэ хүсэхгүй, унтсан ч тусдаа унтдаг болчихлоо. Манай хүн уг нь иймээ тиймээ юм байхгүй, мөрөөрөө л эр хүн л дээ. Гэтэл би нөхрөө огт хүсэхгүй ч болчихсон юм шиг санагдах боллоо. Бид хоёрын харилцаа хэвийн эрүүл байгаа. Тэгсэн хэр нь яг начир дээрээ болохоор яг л энгийн найзууд шиг болчихсон байх юм. 
Энэ маань эрүүл болов уу гэж хүртэл би өөрөөсөө асуудаг болчихлоо. Надаас болоод энэ маань хөрөөд байгаа юм биш байгаа, эсвэл би өөрөө бэлгийн хөрөлтөнд орчихов уу. Цаанаасаа л нөхрөө нэг их хүсэхгүй, ер нь л энэ сэдвийг бодохоос залхуу хүрдэг ядаргаатай санагддаг болчихсон байх юм. 
 
Ийм эрт цэвэршилт явагдана гэж байх уу. Яг энэ талаар ярилцах гэхээр хэнд хандах, хэнтэй ярилцахаа мэдэхгүй нэг л эв нь таарч өгөхгүй юм. 
 
Бүсгүйчүүд ээ, би эрүүл болов уу. Энэ байдлаасаа яаж гарах вэ. 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#