Төрөх эмнэлэгт танд тохиолдсон хамгийн хэцүү зүйл юу вэ?

Нийтлэлч: Гоо
2015.05.07
|
41,502
Улсын эмнэлгийн эмч нар дээр өвдлөө гээд очиход “Хаагуур нь яаж өвдөж байна“ гэхийн оронд “Ийм юм мэддэггүй юм уу, ямар бааштай юм” гэж загнацгаана. Хяналтанд орох гээд очиход зарим хэдэн эмч нь хаалгаа түгжин нэгнийхээ зарж байгаа барааг сонирхон инээлдэн хууч хөөрнө. Тэгж 1-2 цаг байсны дараа цайны цаг гээд 2-3 цаг алга болдог гэсэн яриа ам дамжина.
Би нилээн олон жирэмсэн, саяхан төрсөн бүсгүйчүүдтэй уулзалдаж байсан. Тэдний олонх нь хүүхдээ төрүүлсэн, хяналтанд орж байсан эмнэлгийнхээ талаар таагүй сэтгэгдэлтэй байдаг юм байна лээ. Улсын эмнэлгийн эмч нар дээр өвдлөө гээд очиход “Хаагуур нь яаж өвдөж байна“ гэхийн оронд “Ийм юм мэддэггүй юм уу, ямар бааштай юм” гэж загнацгаана. Хяналтанд орох гээд очиход зарим хэдэн эмч нь хаалгаа түгжин нэгнийхээ зарж байгаа барааг сонирхон инээлдэн хууч хөөрнө.
Тэгж 1-2 цаг байсны дараа цайны цаг гээд 2-3 цаг алга болдог гэсэн яриа ам дамжина. Харин хувийн эмнэлгийн талаар зарим ээжүүд арай өөр бодолтой юм байна лээ. Юу гэхээр, чадвар муутай, дөнгөж төгссөн эмч нар олонтой. Учраа мэдэхгүй баахан охидуудад юу бодож хүүхдээ үзүүлэхэв дээ гэх нь ч бий. 
Мэдээж сайн эмч нар бий. Гэхдээ чадваргүй, чадвартай ч мөнгө харсан эмч нар үнэхээр олон болсон. Аль ч эмнэлэгт хүүхдээ эрүүл саруул эрхтэн бүтэн төрүүлэхийн тулд дунджаар 100’000-500’000 төгрөг эмч сувилагч нарт нь өгдөг. Хэрвээ мөнгө өгөхгүй л бол эмнэлэг дээр танийг хэн ч тоохгүй. Хэрвээ та мөнгө атгуулаагүй бол ус гарлаа төрлөө гэсэн ч бүгд танийг сонсоогүй мэт аашилцгаана. Худлаа үнэн орон дээр гаргаж хэвтүүлээд хүүхдийг чинь төрүүлнэ. Зарим эмэгтэйчүүдэд төрөх ор ч олддоггүй юм байна лээ. 
Яг энэ талаар ээжүүд сэтгэгдлээ хуваалцсаныг энд сийрүүлье:
• Төрөх , хяналтанд  орох үед таныг бухимдуулж байсан гол зүйл юу вэ?
- Миний хяналтанд ордог эмч үнэхээр муухай ааштай. Ганц хоёр зүйл асуухад өөдөөс уурлаад л эхэлдэг. Тэр эмэгтэйтэй үнэхээр юм ярихыг хүсдэггүй. Гэхдээ хүүхдийнхээ төлөө ярихгүй гээд яахав дээ. Миний бодлоор тэр эмч эрэгтэй хүнтэй гайгүй харьцдаг юм шиг байна лээ. Миний өөдөөс хэрэлдээд байдаг мөртлөө манай нөхрийн өөдөөс юу ч хэлдэггүй. / 23настай Ү/
- Энэ зүйл надад тохиолдоогүй гэхдээ хэлмээр санагдлаа. Төрөх болчихсон эмэгтэй эмнэлэгт байсан юм. Манай өрөөний охины ус нь гараад нэг сувилагч дуудан “Миний ус гарчихлаа“ гэхэд зандрангүй байртай “Жоохон байж байгаач сул ор алга“ гэж байгаа юм даа. Үнэхээр аймшигтай.  / 32настай О/
- 3-р сарын 8-нд миний хүү халуураад би яахаа мэдэхгүй сандраад түргэн дуудав аа. 20 минут хүлээлээ, ирдэггүй. Дахин залгаад сая дуудлага өгсөн яасан бэ? Гэсэн чинь одоо очиж байгаа гээд тасалчихсан. 40 минут боллоо бас л ирдэггүй. Дахин залгаад уурласан чинь “Одоо очиж байгаа гээд байхад. Бид нар өөр дуудлага авмаар байна шд” гэж уурладаг байгаа. Түргэн ирээгүй 40 минутанд хүний амь эрсдэж ч болно шүү дээ. ( Миний хүү тэр өдөр төрөөд дөнгөж 10 хонож байсан.) /20настай Х/
- Манай хүүхэд өвдөөд түргэн дуудсан юм. Тэгсэн өөдөөс аймар олон асуулт асуусан. Ямар шинж тэмдэг илэрч байна, халуурч байна уу? Өнөөдөр ямархуу зүйлс идсэн? гэх мэт. Тэрнийг ирээд мэдчихэж болно шд. Хүүхэд өвдөөд сандарч байхад хурдан ирэхийнхээ оронд үнэхээр олон зүйл асуугаад яршигтай. / 27настай С/
 
Гоо 
 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар