Хоёр мантуун буузны паян

Нийтлэлч: Нархан
2015.06.05
|
35,362
Хичнээн сайхан байсан харилцаа маань ердөө л 2 мантуун буузны сургаар дууссан юм даа.

Ингэж хэлэхээр олон хүн буруугаар эсвэл хөгжилтэйгээр ойлгож болох юм. Дэвжээн дээрх хоёр сумо бөх ч юм уу, эсвэл бүсгүйн хүний энгэр дээрх хос эд ч юм уу. За энэ ч яахав. Яах ч аргагүй хоёр мантуун бууз гэдэг энэ үг хоёрын хоёр хүний амьдралыг өөрчилж чадсан юм даа. Миний амьдралд тохиолдсон хамгийн муухай ч юм уу эсвэл эсэргээрээ хөгжилтэй ч юм шиг нэгэн явдлаа хуваалцъя. Би хорь гаруйхан настай байлаа.

Өдий насанд эрчүүдийн харцанд ээрэгдэж, үдэш оройдоо болзооны урилгад дараастай байдаг даа. Тэр үед 30 шүргэж яваа нэгэн залуу их л дотночлон ярилцаж, сэтгэлд хүрсэн сайхан үгсээр дайлдаг байлаа. Үгийн уран, найрсаг занд татагдсан би нэг орой өнөө залуугийн болзооны урилгыг хүлээж авлаа. Тэр орой яагаад ч юм хүйтэн салхитай, хатсан навчис сэтгэл зарсхийм шаржигнан хийснэ. Өвлийн улирал биш байтлаа л гар бээрсэн таагүй өдөр байсансан.

Дулаацмаар бас ая тухтайхан газар орж ярилцаж суумаар ... гэвч өнөөх залуу элдвийг ярин алхсаар л байлаа. Би ч тэсгэл алдан “Ёстой хүйтэн өдөр байна шүү, нэг газар орж дулаацах уу” гэчихлээ. Өнөөх залуу ингэж хэлэхвий гэж эртнээс халгаж байсан нь илт. “Харин тийм ээ, би ч бас даараад л байна.

 

Мөнгө муутай байдаг, тэгэхээр хоёулаа энүүхэн энд харагдаж байгаа цайны газарт орж хоёр хоёр мантуун бууз идэх үү? гэж асуудаг байгаа. Ингэж хэлэхийг нь сонсмогц өнөөх залуугийн өмнөөс эсвэл өөрөөсөө юу бүү мэд чих уурлах аль нь болох нь мэдэгдэхгүй хачин муухай мэдрэмж төрөөд явчихлаа. 

 

Гэхдээ найзаа нэг асуудал байна аа, цалин буудаггүй ээ. Мөнгө муутай байдаг, тэгэхээр хоёулаа энүүхэн энд харагдаж байгаа цайны газарт орж хоёр хоёр мантуун бууз идэх үү?” гэж асуудаг байгаа. Ингэж хэлэхийг нь сонсмогц өнөөх залуугийн өмнөөс эсвэл өөрөөсөө юу бүү мэд чих уурлах аль нь болох нь мэдэгдэхгүй хачин муухай мэдрэмж төрөөд явчихлаа. Хамтдаа алхах нь бүү хэл ярих   хүсэлгүй болчихож билээ. Хоёр хоёр мантуу бууз идэх үү хэмээх “мангар” асуулт мэлгэр царай хоёр нь нэг хэсэгтээ л сэтгэл санаанаас гараагүй билээ.

 

Тиймээс залуусаа найз бүсгүй, хайртай хүмүүстээ аливааг санал болгохдоо өөрийгөө болон өрөөлийг хүндэлж байгаарай. Магадгүй өнөөдөр чамд хангалттай мөнгө байхгүй байж болно, гэхдээ арга эв, ухаалаг зангаар хэзээ ч дутагдаж болохгүйг санаарай.

 

Тэр орой би үг дуугүйхэн явж байгаад гэр рүүгээ дөхөх автобусанд гэнэтхэн суугаад явчихсан юм даа. Ахиж хэзээ ч уулзаагүй, уулзах нь бүү хэл утсаар ч яриагүй юм. Хэрвээ тэр үед хоёулаа аяга халуун цай, эсвэл сайхан кофе уухыг санал болгосон бол магадгүй бид хамт байж мэдэх л юм. Тиймээс залуусаа найз бүсгүй, хайртай хүмүүстээ аливааг санал болгохдоо өөрийгөө болон өрөөлийг хүндэлж байгаарай. Магадгүй өнөөдөр чамд хангалттай мөнгө байхгүй байж болно, гэхдээ арга эв, ухаалаг зангаар хэзээ ч дутагдаж болохгүйг санаарай.

Хүйтэнд бас болоогүй болзоон дээрээ ийм хоол санал болгох залуутай таарвал бүсгүй чамд ямар сэтгэгдэл төрөх вэ? Миний л хувьд хэрэндээ дэгжирхэн хөөрч догдлон очсон сэтгэл минь талаар нэг тарчих шиг болсон юм даа. Одоо хэр нь би тэр болзоог үеийнхэндээ ярьж инээд наргиа болгодог юм. Хичнээн сайхан байсан харилцаа маань ердөө л 2 мантуун буузны сургаар дууссан юм даа.  

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар