Залуу ээж болохдоо баяртай байх шалтгаан

Нийтлэлч: Муужгайхан
2015.08.06
|
1,558
20 нас гэдэг амьдралд дөнгөж л хөл тавьж буй нас, гэтэл хүүхэдтэй болно гэдэг нэг л төсөөлөгдөхгүй байна уу? Мэдээж хүүхэдтэй болно гэдэг маш том хариуцлага мөн амьдралыг чинь тэр чигээр нь өөрчлөх болно. Гэхдээ залуу ээж болохдоо баяртай байх хангалттай шалтгаанууд бий.

-    Өөрийгөө хайрлах
Эх хүн болно гэдэг бяцхан үрээсээ гадна өөрийгөө хайрлах нь маш чухал. Идэж уухаассаа эхлүүлэн аль болох өөрт болон хүүхдэд хэрэгтэй бүхэнийг хэрэглэнэ. 20 настай бүсгүйчүүд тийм ч их эмнэлэгээр яваад байдаггүй. Харин хүүхэдтэй болох юм бол та өөрийн биед юу болж юу болохгүй байгааг үргэлж хянах шаардлага гарна.
-    Тэвчээртэй байж сурах
Хэрвээ та маш түргэн  зантай бол тэвчээртэй байхыг сурна. Түргэн зан сайныг авчирахгүй, тиймд таны бяцхан үр таныг тэвчээртэй байж сурхад туслах болно.
-    Хайр
Хайр гэдэг үгний жинхэнэ утга учрыг ойлгох болно.  Урд өмнө хэзээ ч мэдэрж байгаагүй тийм их агуу хайрыг мэдрэх болно. Мөн ээжийгээ улам ихээр хайрлаж ойлгоно.
-    Тэмцэл
Бид урд нь бүтэхгүй бол “за, яахав” гээд орхидог байсан энэ удаад тэгж орхихгүй. Хүссэн зүйлийнхээ төлөө тэмцэж сурах болно.
-    Цаг бол алт
Бид цаг хугацааг дэмий зүйлд үрэхээ больж эхэлнэ. Минут бүр ямар үнэтэй болохыг ойлгох болно.
-    Сур сур бас дахин сур
Бидний бяцхан үр том болох тусам улам их зүйл биднээс асууж мэдэхийг хүснэ. Заримдаа бүр чиний огт мэдэхгүй зүйлийг ч шалгаах үе ирнэ. Магадгүй чиний хийж чадахгүй зүйлсийг ч хийхийг хүснэ, жишээ нь цэцэг тарих, хоол хийх гэх мэт. Харин энэ бүрт чи түүнтэй хамт суралцаж байх болно.
-    Мөнгөний үнэ цэнэ
Нүдэнд сайхан харагдсан тэр цамцыг эргэлзэлгүйгээр шууд л худалдаж авдаг байсан үе өнгөрнө. Харин үүний оронд бяцхан үрдээ юу авч болох, энэ мөнгийг дараа нь ямар хэрэгтэй зүйлд зарцуулж болох талаар бодож эхэлнэ.
-    Томоожилт
Үеийнхэн чинь гадуур гарч зугаалах талаар ярьж бодож байхад чи хүүхдийнхээ л талаар бодох болно. Харин энэ нь чамд таалагдахгүй биш харин ч илүү таалагдана гэвэл итгэхүү ? Чи үеийнхэнээсээ түрүүлж томоожих болно.

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар