Цэвэрлэгээ хийхдээ бидний гаргадаг 7 алдаа

Нийтлэлч: Муужгайхан
2015.08.06
|
5,769
Гэрээ цэмцийтэл цэвэрлэх ч сайхан шүү, гэхдээ цэвэрлэгээ хийхдээ бид зарим зүйл дээр алдаа гаргадаг гэдэгт та итгэхүү?

1.    Цэвэрлэгч шингэн
Ямар ч төрлийн цэвэрлэгч шингэнийг цэвэрлэх гэж байгаа зүйлрүүгээ цацах нь бидний гаргадаг алдаануудын нэг. Жишээ нь шил толь арчих гэж байгаа бол шингэнээ шууд цонхруу цацаад дараа нь арчих нь цэвэрлэж буй бус, харин ч эсрэгээрээ цонхонд саван үлдээж улам бохирдуулж байгаа юм. Харин үүний оронд алчуурлуугаа цацаж арчвал илүү үр дүнтэй ба цэвэрлэгч шингэнд ч хэмнэлттэй.
2.    Амьтны үс
Хэрвээ та гэртээ нохой эсвэл муур тэжээдэг бол мэдээж өдөр болгон шалаа цэвэрлэх хэрэг гардаг байж таарна. Нохой болон муурны унасан үсийг тоос сорогчоор сорох нь агаарыг бохирдуулдаг. Харин үүний оронд чийгтэй алчуураар шалаа арчиж байвал агаар бохирдохгүй.
3.    Толбо арилгагч
Хувцасны толбо арилгадаг шингэнээр хэзээ ч битгий хивснийхээ толбыг арилгаарай. Хувцасны толбо арилгагчинд савангийн найрлага агуулагдсан байдаг учир түүний наалдамхай бодис нь улам тоос шороо татаж илүү бохир болох болно.
4.    Хуурай алчуур
Тавилган дээр тогтсон тоосыг хуурай алчуураар авах нь буруу. Та тоосгы авч байгаа бус харин энд тэнд нь илүү овоолж байгаа гэсэн үг. Харин бага зэрэг чийгэлсэн алчуураар арчвал тоос маш сайн авагдана.
5.    Белизна
Цагаан хувцасны толбыг арилгахын тулд танд белизна хэрэггүй. Харин лимоны хүчил бас давс байхад л хангалттай. Белизна нь цагаан хувцасыг цайруулж байгаа мэт боловч чанарыг нь муутгаж өнгө алдуулж байдаг юм. Толбо болсон газар нь бага зэрэг лимоны хүчил түрхээд дээрээс нь давс түрх ингээд 24 цагийн дараа угаахад л болно.
6.    Белизна 2
Белизнаг зарим хүмүүс пилетка болон өөр бусад төрлийн гал тогооны хэрэгсэлд наалдсан толбыг арилгахад ашигладаг. Энэ нь маш буруу ба аливаа хэрэгсэлийн өнгийг үхжүүлдэг. Харин толбо арилгах хамгийн хямд ба амар арга болго зөөлөн алчуур болон уксус байхад хангалттай.
7.    Холилт
Цэвэрлэгээ хийхдээ гаргадаг алдаануудаас хамгийн аюултай нь энэ. Та белизнаг ямар нэгэн угаах шингэнтэй хольдог юм биш биз? Белизна нь зөвхөн устай холих зориулалттай байдаг ба хэрэв та өөр ямар нэгэн цэвэрлэгээний бодистой хольсон тохиолдолд энэ нь таны амьсгалах агаарыг бохирдуулах аюултай байдаг.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар