Ганц бие аавтай болзохын өмнө мэдэх ёстой зүйлс

Нийтлэлч: Муужгайхан
2015.08.17
|
4,483
Ганц бие аавтай болзоно гэдэг гайхалтай болзоонуудын нэг. Учир нь ганц бие аавууд маш тэвчээртэй, халамжтай хүмүүс гэхдээ яг л бүгд тийм биш л дээ.

Болзохынхоо өмнө тэр залуугийн талаар мөн түүний бяцханы талаар мэдэх ёстой зүйлс бий.
-    Чамайг сонгож байвал чи түүнд үнэхээр таалагдсан гэсэн үг
Чамтай байх цаг хуцгацаагаа бага багаар нэмж байвал та түүнд  их таалагджээ. Хэрвээ та хэдхэн удаагийн болзоогоор дуусахвий гэж айж байвал тэр бодлоо орхих хэрэгтэй. Тэд ихэнхидээ охиндоо сайн ээж болох хүнийг хайж байдаг.
-    Цагийг зугаатай өнгөрөөнө
Цаг бол алт. Аав хүн энэ үгийг маш сайн ойлгосон байдаг. Тиймд та цагийг дэмий зүйлд үрэхгүй гэсэн үг. Цаг бүр хөгжилтэй байх болно.
-    Түүний хүүхэд үргэлж нэгт
Үнэхээр л болзохыг хүсэж байвал чи үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Заримдаа тэр гэнэт болзоогоо цуцалж уулзаж чадахгүй болох тохиолдол гарна. Тэр болгонд уурлаж туних биш ойлгож сайнаар хүлээж авбал та хоёрын харилцаанд ч сайнаар нөлөөлнө.
-    Хүүхдэд санаа тавих
Түүний бяцханд үргэлж биш юмаа гэхэд хааяа нэг санаа тавьж байх нь түүнд таалагдана. Санаа тавина гэхээр чихэр жимс, тоглоомоор дарахыг хэлээгүй шүү. Хааяа ч гэсэн хүүхэдтэй нь хамтдаа цагийг өнгөрүүлж бай.
-     Мессижний хариу удаан ирнэ
Мэдээж эмэгтэйчүүд бид тэр дор хариу бичдэг залуусд дуртай. Гэхдээ аавууд чиний мессижийг хүлээгээд утсаа ширтээд суух завтай хүмүүс биш. Хүүхэддээ хоолыг нь өгч эсвэл унтуулж байж болно. Тиймд тэвчээртэй хүлээж сураарай.
-    Хүүхэд нь чамд дасахдаа удна
Түүний хүүхэд хэдэн настайгаас шалтгаална. Тэр том болсон бол, чамд дасаж чамайг дотны хүн шигээ хайрлахад бага зэрэг хугацаа орох байх. Тэр хүртэл шантралгүй байх хэрэгтэй шүү.

 

 

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар