Амьдрахад жор хэрэггүй

2015.09.16
|
2,736
Өөрөөсөө нэг асуулт асуусаар олон хоногийг үджээ, би. Энэ бол “Би яаж амьдрах ёстой юм бэ” гэдэг асуулт. Сэтгэлээр унаж, өөрөө өөрийгөө ч танихгүй болдог үе амьдралд учирдаг гэдгийг энэ асуултаас л олж ухаарсан юм даа.

Өөрөөсөө нэг асуулт асуусаар олон хоногийг үджээ, би. Энэ бол “Би яаж амьдрах ёстой юм бэ” гэдэг асуулт. Сэтгэлээр унаж, өөрөө өөрийгөө ч танихгүй болдог үе амьдралд учирдаг гэдгийг энэ асуултаас л олж ухаарсан юм даа. Хорвоо тэр чигтээ өнгөгүй болохыг мэдэрч, урьд байсан би огт ондоо нэгэн болон хувирсан мэт тийм л их шаналлыг зүрхэндээ тээж өнөөдөртэй золголоо. Шөнө нойр хүрэхгүй бол харанхуй цонхоор гялалзах оддыг ажин, тэдэн шиг чимээгүйхэн, тэгээд бас амар амгалан байхыг мөрөөднө.

 

Амьдралд ам гарч болдоггүй гэдгийг мэдрүүлсэн тэр өдрүүд надад амьдралд жор хэрэггүй гэдгийг харуулсан юм. Амьдрахын тулд зүгээр л өөрөөрөө байх ёстой юм гэдгийг ойлгуулсан.

 

Амьдралд ам гарч болдоггүй гэдгийг мэдрүүлсэн тэр өдрүүд надад амьдралд жор хэрэггүй гэдгийг харуулсан юм. Амьдрахын тулд зүгээр л өөрөөрөө байх ёстой юм гэдгийг ойлгуулсан.

Бусдаас тусламж гуйн очиход нэг бол өө эрж, тэр олсон өөгөө уулын чинээ болгож сүрдүүлнэ. Эсвэл эвий хөөрхийгөөр нь дуудаад эцэст нь худал багаа хуулж аваад салан одно.

Би сэтгэлээр унаснаасаа хойш биеэ чагнадаг сэтгэлийн өвчтэй болчихсон юм. Яг чагнаад байхаар тэнд ч өвдөөд байгаа юм шиг, энд ч янгинаад байгаа юм шиг. Яг л ийм үед сайн энергитэй хүмүүстэй ойр байж, тийм эмчээс сэтгэл өөд нь татах ганц үг сонсчиход амьдрал эргээд эрчимтэй эргүүлэгтээ ордог юм шиг санагдсан.

Аливаа зүйлд хэтэрхий туйлширвал эцэс төгсгөлгүй үргэлжлэх асуултын далайд живж, эцэстээ өөрөөсөө төөрч мэдэх юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс л “Та зөв зүгээр байна аа. Биеэ чагнах хэрэггүй” гэж хэлсэн эмчийн үг сэтгэлд бугшсан өвчнөөс минь салгах юм шиг санагдсан.

 

Бусдаас тусламж гуйн очиход нэг бол өө эрж, тэр олсон өөгөө уулын чинээ болгож сүрдүүлнэ. Эсвэл эвий хөөрхийгөөр нь дуудаад эцэст нь худал багаа хуулж аваад салан одно.

 

Тийм ээ, би өөр лүүгээ явж байна. Өөрөөсөө дэндүү удаан хол байсан болохоор өөрийгөө зөндөө их саначихаж. Миний “Би” ч бас намайг зөндөө удаан хүлээснийг ойлгож байна.

Хүн амьдралд ухаан балартан унах тийм хүчтэй уналттай таарах нь тэр л жамыг би тойроогүй, дайраад гарсан. Хаачихаа мэдэхгүй нулимсаа асгаруулан уйлж, олон хоногийг төөрч өнгөрөөснийхөө эцэст амьдралд жор хэрэггүй, зөвхөн сэтгэл, итгэл хэрэгтэй гэдгийг ойлгосон.

Хүн өөрөөсөө болоод бусдаас өө хайвал туулайн чинээ бутыг ч уулын чинээ болгон харж мэднэ. Тиймээс өө, шалтаг хайж биш зүгээр л юу хиймээр байгаагаа хийж, өөртөө итгэж, өөрийнхөө замаар амьдрах хэрэгтэй юм байна.

 

Хүн амьдралд ухаан балартан унах тийм хүчтэй уналттай таарах нь тэр л жамыг би тойроогүй, дайраад гарсан. Хаачихаа мэдэхгүй нулимсаа асгаруулан уйлж, олон хоногийг төөрч өнгөрөөснийхөө эцэст амьдралд жор хэрэггүй, зөвхөн сэтгэл, итгэл хэрэгтэй гэдгийг ойлгосон.

 

Заримдаа зарим зүйлийг мэдээгүй нь дээр байдаг гэдэг. Бас заримдаа зарим зүйлийг огт тоох хэрэггүй байдаг гэдэг. Тиймээс л би өөр дээрээ ирж байгаа энэхэн цаг үеэ хамгийн сайхнаар будмаар байна. Ингэхийн тулд урд минь саад байвал түүнийг огт анзааралгүй тойрч гарахыг хүсч байна. Бид магадгүй ингэж чадвал өөрөө өөртэйгээ уулзаж чадах байх.

Бусдынхаар биш өөрийнхөөрөө амьдарч, өөрийнхөөрөө хайрлаж, өөрийнхөөрөө итгэж сурцгаая.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар