Солонгосын олон ангит киноноос сурах ёстой 5 зүйл

Нийтлэлч: Гоо
2015.11.13
|
57,620
“Үргэлж зовж байдаг“ гэх мэт. Хүн болгонд өөрийн үзэл бодол зөв байдаг болохоор үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ би өөр бодолтой байдаг. Миний нүдээр Солонгос киноны давуу талууд...

Одоо үеийн айл болгон л Солонгосын олон ангит уран сайхны кино үздэг болсон байх. Манайх ч бас оройдоо нэг кино үздэг юм. Киногоо үзэх гээд л цагтай уралдаж гэртээ ирцгээгээд л, юу болсон бол гэж кино дууссаны дараа ярилцаад л... Савангийн ийм дууриудыг шүүмжилдэг хүмүүс маш олон байдаг. “Ажилгүй авгай нарийн хийдэг ажил“, “Үргэлж зовж байдаг“ гэх мэт. Хүн болгонд өөрийн үзэл бодол зөв байдаг болохоор үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ би өөр бодолтой байдаг. Миний нүдээр Солонгос киноны давуу талууд...

 

Үргэлж ус уудаг

Орой киногоо үзэхдээ нэг анзаараад үзээрэй. Тэд үргэлж ус уудаг. Айл болгоны гал тогоонд шилэн савтай ус байдаг. манайхан ч гэсэн гал тогоондоо ус хөргөөдөг савтай болох хэрэгтэй. Хамгийн гол нь шилэн шүү. Хуванцар саванд халуун ус хийх нь хамгийн буруу зүйл.

 

Өглөө, орой бүр гэр бүлээрээ хооллодог

Зарим хүмүүсийн ярьдгаар одоо үед амьд харилцаа гэдэг зүйл үнэхээр байхгүй болжээ гэж. Ихэнхи айл өрхүүд WIRE-тай болж , гэртээ бөөнөөрөө байхдаа ч гэсэн бүгд утас бариастай. Хоорондоо ярих зүйл ч ховор болсон.  Техник технологи хөгжиж байгаа нь сайн ч гэсэн амьд харилцаа үгүй болж байгаа нь харамсмаар. Сошиал ертөнц чухал ч гэсэн гэр бүл хамгийн чухал юм шүү. Ядаж оройн хоолоо сошиал ертөнцгүйгээр гэрийхэнтэйгээ сонин хачин яриад идээрэй.

 

Өглөө болгон хоол иддэг

Хүн бүр өглөө хоол идэх ёстой. Өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг найздаа гэдэг үг байдаг биздээ. Хичнээн их ажилтай байсан ч хамаагүй. Хэзээ ч битгий өглөө хоол идэхгүй гарч бай. Өглөө хоол идсэн үед өдөржингөө цатгалан , эрч хүчтэй байдаг шүү.

 

Үнэн бүхэн дийлдэг

Шунал нь дэндсэн хорон санаатнууд олон ч , тэднийг дарж авдаг хүмүүс байдаг. кино бол амьдралаас үүдэлтэй. Амьдрал дээр ч үнэн бүхнийг дийлдэг жамтай.

 

Удам судраа хамгийн сайн мэдэх ёстой

Ихэнхи Солонгос кинон дээр гол дүрийн эрэгтэй эмэгтэй 2 бие биедээ ухаангүй хайртай болдог. Гэрэлдгийн даваан дээн ах дүү 2 байснаа мэддэг. Аль нэг нь өөр айлд өргүүлсэн эсвэл алга болсон хүүхэд болж таардаг. Энэхүү явдлийг ч гэсэн муугаар , зовлонтой юм гэж битгий хараасай.

Хүн ямар нүдээр харна тийм л харагддаг. Муухай гэж харвал сайхан зүйл ч хамгийн муухай нь болдог. Тиймээс бүх зүйлийг үзэхдээ сайхан талыг нь бодож байгаарай.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#