Зүүднээсээ хэн нэгнийг гаргаж ирээд тэврэхийг хүсэх тэр мэдрэмж...

2015.11.13
|
28,807
Зүүдэндээ л учирч, зүүдэндээ л тэвэрч, үнсэж чадах хайртай хүмүүсээ газар дээр байхгүйг нь эргэн санах гашуун мөчүүд дөнгөж сэрсний дараа л биднийг тэр чигт нь эзэмддэг. Энэ утгаараа зүүд гэдэг хэчнээн гайхамшигтай цаг хугацааг бидэнд өгдөг нандин бэлэг вэ.

Хүн бүрт нандигнаж явдаг зүүд байдаг гэдэгт итгэлтэй байна. Газар дээр байхгүй хайртай нэгэнтэйгээ зүүдний диваажинд учран золгож, сэтгэлийн жаргал амсан сэрсэн тохиолдол бүр бидэнд үнэтэй.

Магадгүй бид тэр л үед жинхэнэ хайр гэдгийг мэдэрдэг байх. Хажуудаа байхад нь хайрлаж чадаагүй нэгнээ холхи оддын зүг мордсоных нь дараа зүүдэндээ л хайрлах юм даа.

Би зүүдлэх дуртай. Ялангуяа, гэрэл гэгээтэй, аз жаргалтай зүүдэндээ маш их дуртай. Зүүд бол хүний сэтгэл дэх далд гуниг, өөрөөсөө ч нуусан тэр л мэдрэмжийг илэн далангүй нүцгэлж орхиод бидний өмнө тавьдаг тийм гайхамшигтай мэдрэмж. Бас бидний зөн билгийн нэгэн хэлхээ болж ирээдүйг хэлж өгдөг шидтэн.

 

Магадгүй бурханаас бидэнд өгсөн хамгийн сайхан бэлгийн нэг нь зүүд байх. Мөнх бусын орчлонгийн үнэнийг таниулаад одсон хайртай хүмүүстэй маань уулзуулж өгдөг болохоор ийн нэрлэхэд гэмгүй биз ээ.

 

Заримдаа зүүднээсээ сэрмээргүй байх үе зөндөө бий. Зүүдэндээ л учирч, зүүдэндээ л тэвэрч, үнсэж чадах хайртай хүмүүсээ газар дээр байхгүйг нь эргэн санах гашуун мөчүүд дөнгөж сэрсний дараа л биднийг тэр чигт нь эзэмддэг. Энэ утгаараа зүүд гэдэг хэчнээн гайхамшигтай цаг хугацааг бидэнд өгдөг нандин бэлэг вэ.

 

Магадгүй бурханаас бидэнд өгсөн хамгийн сайхан бэлгийн нэг нь зүүд байх. Мөнх бусын орчлонгийн үнэнийг таниулаад одсон хайртай хүмүүстэй маань уулзуулж өгдөг болохоор ийн нэрлэхэд гэмгүй биз ээ.

 

Одоо л хайрлаж амжихгүй бол нартын жам булаачихдаг юм шүү. Дараа нь танд хайртай хүнтэйгээ зүүднээс өөр уулзах газар олдохгүй шүү.  

 

Ээжийгээ нарт ертөнцөөс одоод удаагүй байхад нь ээжийнхээ чанасан цайг уугаад, ээждээ үнсүүлж байна гэж зүүдэлсэн тэр өглөө нулимс дүүрэн нүдтэй сэрснээ мартдаггүй. Тэр өдрөөс хойш хэчнээн ч өдөр хайртай ижийтэйгээ зүүдний амьдралд хамт байж, хэдэн ч удаа “Ээжийг минь урт наслуулж өгөөч” гэж амандаа шивнэн сэрснээ мэдэхгүй юм.

Энэ нийтлэлийг уншиж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, хайртай хүнээ яг одоо л чин сэтгэлээсээ хайрлаарай. Одоо л хайрлаж амжихгүй бол нартын жам булаачихдаг юм шүү. Дараа нь танд хайртай хүнтэйгээ зүүднээс өөр уулзах газар олдохгүй шүү.  

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#