Жирэмслэлтээс хамгаалах эмийг уухдаа юуг анхаарах ёстой вэ?

Нийтлэлч: Гоо
2016.01.28
|
129,300
Охид бүсгүйчүүд маань жирэмслэлтээс хамгаалж чадаагүйгээсээ болж хүсээгүй жирэмслэлт ихсэж байгаа билээ. Энэ асуудалд тусламж болох үүднээс энэхүү мэдээллүүдийг та бүхэндээ хүргэж байна.

                                           Жирэмслэлтээс хамгаалах эм 

Джес:

 Джес нь минералокортикоид ба андрогены эсрэг үйлдэлтэй жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл. Нийлмэл найрлагатай ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийн жирэмслэлтээс хамгаалах үйлдэл нь олон хүчин зүйлтэй харилцан үйлчилснээр нөхцөлдөх бөгөөд тэдгээрээс хамгийн чухал нь өндгөн эс гадагшлах явцыг дарангуйлах болон умайн хүзүүний шүүрлийн шинж чанарыг өөрчлөх явдал юм. Үүний дүнд эр бэлгийн эсийн нэвтрэх явц багасдаг. Бэлдмэлийг зөв хэрэглэх үед Перля-ын индекс (жилийн хугацаанд 100 хүнээс жирэмсэн болсон эмэгтэйн тоо) 1-с бага байдаг. Харин шахмалыг хэрэглэлгүй өнгөрөөх буюу буруу хэрэглэвэл уг индекс өсөж болно. 

Энэхүү эмийг ууснаар сарын тэмдэг ирэхэд өвддөг өвдөлт ихсэж , мегрин буюу тархины өвчтэй бол сэдрэнэ. Хүний биеэс шалтгаалж өвдөлт нь их , бага хэмжээтэй байдаг. Мөн батгашилт багасна. Тархины судасын өөрчлөлттэй бол хэрэглэх болохгүй гэдгийг хатуу анхаарна уу.

Хэрэглэх заавар:

 Жирэмслэлтээс хамгаалах  ба хөнгөн хэлбэрийн батгашлын (acne vulgaris) эмчилгээнд, хүнд явцтай биений юмны өмнөх хам шинжийн эмчилгээнд хэрэглэнэ. Шахмалыг өдөр бүр 1 цагт усаар даруулж уух ба заавал эмчийн заавраар ууна.

 Гаж нөлөө:

Нийлмэл найрлагатай ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг хэрэглэж байгаа үед ялангуяа эхний сард тогтмол бус цус алдалт (цусархаг ялгадас ба цус) ажиглагддаг. Дээрх бэлдмэлийг хэрэглэж байгаа эмэгтэйд янз бүрийн гаж нөлөө илэрдэг боловч энэ нь уг бэлдмэлтэй холбоотой буюу холбоогүй болох нь бүрэн тогтоогдоогүй.Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Хордлогын үед хүнд явцтай эмгэг илэрдэг талаар тэмдэглэгдээгүй. Түүнчлэн эмнэлзүйн өмнөх судалгаагаар ч тун хэтрүүлж хэрэглэсэн үед хүнд явцтай гаж нөлөө мөн ажиглагдаагүй байна. 

 

Диане-35:

 

ДИАНЕ-35 нь бага туналагдсан, нэгэн үечлэлийн, антиандроген үйлдэлтэй дотуур ууж хэрэглэдэг жирэмсэлтээс хамгаалдаг бэлдмэл. ДИАНЕ-35 бэлдмэлийн үр тогтолтын эсрэг үйлдийн механизм нь:  Овуляцийг (өндгөвчнөөс өндгөн эс ялгарах ) дарангуйлдаг ; Умайн хүзүүний салстын зуурамтгай шинжийг өөрчилдөг ; Умайн салстанд үр хөврөлийн наалдах (инплантаци) чадварыг бууруулах замаар үр тогтолтын эсрэг үйлдэл үзүүлдэг. ДИАНЕ-35 үрлийг зөв зохистой хэрэглэснээр та хүссэн үр дүнгээ авч чадна. ДИАНЕ-35 найрлаганд агуулагддаг ципротероны ацетат нь эмэгтэй хүний бие махбодоос ялгардаг андроген (эр бэлгийн) дааврыг дарангуйлах замаар эр бэлгийн дааврын гаралтай өвчин, эмгэг байдлыг анагаахад оршино. ДИАНЕ-35 үрлийг хэрэглэх явцад тосны булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдах замаар батга болон хайраст намрас (себоррея) багасгаж эмчилгээний 3-4 сард үл мөргүй арилаж, арьс болон үсний хэт тосжилт багасдаг.

Хэрэглэх заавар:

.Диане-35 үрлийг хэрэглэх журам нь бусад ердийн дотуур ууж хэрэглэдэг нийлмэл найрлагатай жирэмсэлтээс хамгаалдаг бэлдмэлүүдийг хэрэглэх журамтай нэгэн адил байдаг. Диане-35 үрлийг зохисгүй хэрэглэх нь эмчилгээний болон үр тогтоох үйлдлийн идэвхийг бууруулж биеийн юмны хооронд цус алдах хүндрэлд хүргэдгийг анхаарах хэрэгтэй. Диане-35 нь 21 ширхэг үрлээр савлагдсан байдаг бөгөөд үрлийн савалгаан дээр бичигдсэн бичгийн дагуу дэс дараалалтай үрлийг бүхлээр нь бага хэмжээний усаар даруулж ууна. Үрлийг өдөр болгон нэг ширхэгээр тогтмол цагт ууж занших ёстой. 21 ширхэг үрлээ ууж дууссаны дараа долоо хоног түр завсарлана. Энэ долоо хоногт биеий юм ирэх ёстойг анхаарна уу? Ихэвчлэн сүүлийн 2-3 ширхэг үрлийг ууж байх үед биений юм ирдэг. Долоо хоног дууссаны дараа дараагийн шинэ савалгаатай Диане-35 үрлийг хэрэглэнэ (биеийн юм дуусаагүй байсан ч).

 Гаж нөлөө:

Диане-35 үрлийн уух явцад дараах гаж нөлөө илэрдэг: - толгой өвдөх - хөх томорч сүүжих - бэлгийн дур өөрчлөгдөх - сэтгэл санаагаар унах - контактны линзэнд харшлах - огиулж бөөлжих - үтрээний ялгадас өөрчлөгдөх - Арьсан дээр тууралт гарах - Шингэн баригдах (хавагнах) - Биеийн жин өөрчлөгдөх - Хэт мэдрэмтгий болох өөр гаж нөлөө илэрвэл эмчид хэлэх эсвэл өөрөө гаж нөлөөний хуудас бөглөж өгөхийн хүсэж байна. Тунг хэтрүүлэн ууж хэрэглэсэн тохиолдолд ямар нэгэн сөрөг, гаж нөлөө ажиглагдаагүй. Хэрэв нэгэн зэрэг олон үрлийг ууж хэрэглэсэн тохиолдолд бөөлжис зутгах, бөөлжих, умайгаас цус алдах гаж нөлөөгөөр илэрнэ. Энэ тохиолдолд эмчлэгч эмчээсээ зөвөлгөө авна. 

 

Ярина:

Ярина нь минералокортикоид болон андроген эсрэг үйлдэлтэй, нэг мөчлөгтэй, эмчилгээний бага тунгаар тугнагдсан дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалдаг бэлдмэл. Үр тогтолтийн эсрэг үйлдэл нь өндгөвчнөөс өндгөн эс гадагшлалтыг дарангуйлах, умайн хүзүүний шингэний зуурамтгай чанарыг өөрчилж эндометрийн үйл ажиллагааны давхаргын үр тогтох чадварыг бууруулдаг. Мөн умайн хүзүүний шингэний зуурамтгай чанарыг ихэсгэж умайд үрийн шингэн нэвтрэн орох чадварыг бууруулна. Ярина-г зөв хэрэглэсэн тохиолдолд жирэмслэлтээс найдвартай хамгаална. Яринагийн найрлаганд агуулагдах дроспиренон нь минералкортикоид үйлдэл үзүүлдэггүй учир бие махбодод дааврын хамааралт илүүдлээр шингэн хуримтлах, жин нэмэх болон хаван үүсэхээс сэргийлнэ. Түүнчлэн андрогений эсрэг үйлдэл үзүүлдэг учир батгыг эмчилэхээс гадна үс, арьсны тосыг багасгадаг. Дроспиреноны энэ үйлдэл нь бие махбодоос ялгардаг прогестероны үйлдэлтэй адил байдаг. Бусад дотуур ууж хэрэглэдэг нийлмэл найрлагатай жирэмслэлтээс хамгаалдаг бэлдмэлийн нэгэн адил Ярина нь сарын тэмдэгийн хугацааг богиносох, өвдөлтгүй эсвэл өвдөлтийг багасгах, цус багадах эрсдлээс сэргийлж бие махбодид эерэгээр нөлөөлнө.

Хэрэглэх заавар:

 Ярина нь савлалтандаа 21 ширхэг шахмалыг агуулдаг. Савлалт бүрд шахмалыг долоо хоногийн дугаар тэмдэглэсэн бөгөөд түүнийг дарааллаар ууж хэрэглэнэ. Шахмалыг өдөрт нэг удаа, нэг цагт бага хэмжээний усаар даруулж ууна. Шахмалыг сум заасны дагуу ууж дуусгана. Дараагийн долоо хоногт уг бэлдмэлээ уухгүй 7 хоног завсарлана. Энэ хугацаанд сарын тэмдэг ирж долоо хоног үргэлжилнэ үүнийг сарын тэмдэгийн өөрчлөлт гэдэг. Яринагийн сүүлийн 2-3 шахмалыг хэрэглэх үед сарын тэмдэг эхэлж ирнэ. Дараагийн савлалттай бэлдмэлийг сарын тэмдэг дуусаагүй байсан ч 8 дахь хоногоос эхлэн ууж хэрэглэнэ. Иймээс та шинэ савлалттай бэлдмэлээ сар болгоны долоо хоногийн нэг өдөр байнга тогтмол хэрэглэнэ гэсэн үг бөгөөд сарын тэмдэгийн өөрчлөлт сар болгоны долоо хоногийн нэг өдөрт тогтмол ирнэ гэсэн үг. 

 Гаж нөлөө:

 Ярина-г хэрэглэх явцад хүсээгүй, хүнд, удаан явцтай эрүүл мэндтэй холбоотой гаж нөлөө илэрвэл эмчдээ заавал хандах шаардлагатай. Ярина-г анх хэрэглэх үед дор дурьдсан гаж нөлөө илэрдэг бөгөөд яваандаа эдгээр шинж тэмдэг арилдаг. Үүнд: толгой өвдөх, хөх томорч эмзэглэх, сүүжих, бэлгийн дур өөрчлөгдөх, сэтгэл санаа гутрах, нүдний линзэнд харшлах, дотор муухайрах, бөөлжих, үтрээний шүүрэл өөрчлөгдөх, арьсанд янз бүрийн тууралт гарах, шингэн биед хуримтлагдаж хавагнах, биеийн жин өөрчлөгдөх, уг бэлдмэлд хэт мэдрэг болох гэсэн шинжээр илэрнэ. Хүнд хэлбэрийн гаж нөлөөг уг эмийн зааврын тусгай заалтаас үзнэ үү!

 

Триквилар: 

Триквилар 28 нь гестаген эстроген найрлагатай 3 үе шатаар нөлөөлдөг жирэмслэлтээс хамгаалах үйлдэлтэй бэлдмэл. Үр хөндөлтийн дараах үйл ажиллагааг зохицуулна. Сарын тэмдэг ирэх мөчлөгийг тогтворжуулна.

Триквиларыг зөв хэрэглэвэл өндгөн эс боловсорч үр тогтохоос сэргийлнэ. Түүнээс гадна умайн хүзүүний салст өтгөрч сперматозоидын хөдөлгөөнд саад учруулдаг. Ингэснээр триквилар нь жирэмслэлтээс сэргийлэх олон чиглэлт нөлөө үзүүлдэг байна. Сонгодог нэг шатат хавсарсан бэлдмэлтэй тэнцэхүйц итгэлтэй нөлөөлөх бөгөөд жирэмслэлтээс сэргийлэх бусад аргатай харьцуулашгүй найдвартай болно. Триквиларыг хэрэглэхийн өмнө ерөнхий болон эмэгтэйчүүдийн нарийвчилсан шинжилгээ хийлгэж (хөхний булчирхайн шинжилгээ, умайн хүзүүний түрхэцийн цитологийн шинжилгээ г.м.) гэр бүлийн тодорхой асуумж авах шаардлагатай. Шууд удмын ойр төрөл төрөгсөд нь залуу насандаа тромбоэмболи-гоор өвчилж байсан бол уг бэлдмэлийг хэрэглэж болохгүй (жишээ нь гүний венийн тромбоз, тархины цус харвалт, зүрхний шигдээс г.м.).

Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед 6 сар тутамд урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээнд орж байх шаардлагатай. Бэлтгэл Триквиларын хайрцаг дотор долоо хоногийн өдрүүдийг бичсэн өөрөө наалдагч диск дагалдсан байдаг. Түүний хамгаалах хальсыг хуулаад улаан суурин дээр бичсэн "Старт" гэдэг үгийг анхны өдөрт тааруулан хайрцагт наана. 

Хэрэглэх заавар:

Ээлжит сарын тэмдэг ирэхийг хүлээх хэрэгтэй. Эхний үрэлийг сарын тэмдэгийн эхний өдөр ууж эхэлнэ. Эхний үрэл "Старт" гэсэн талбайд байрлууладаг, хөнгөн цагаан бүрээсийг хуулан бага зэрэг шингэнээр даруулан зажлалгүйгээр залгина. Хоногийн хугацааны аль үед уух нь ач холбогдолгүй, харин дараачийн тунг эхэлж уусан тэр цагтаа хэрэглэх ёстой бөгөөд ер нь өглөө, оройн хоолны дараа уух нь илүү зохимжтой. 

        Гаж нөлөө : Хааяа толгой өвдөх, ходоод орчимд эвгүй болох, огиулах, цээж давчдах, биеийн жин өөрчлөгдөх ба бэлгийн дуршил буурах, мөн сэтгэл гутрал үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Удаан хугацаагаар хэрэглэх үед хэрэв эмэгтэй өртөмжтэй байсан бол хааяа нүүрэнд нөсөөний толбо гарч болох бөгөөд тэр нь наранд удаан байвал улам ихэсдэг байна. Үүнтэй холбоотой өртөмжтэй эмэгтэйчүүд наранд удаан байхаас зайлсхийх нь чухал. Мөн заримдаа наалдах линзний (контакт линз) зохимж муудах урвал илэрч болдог. Өөр ямар нэгэн онцгой зовиур илэрвэл эмчдээ хандах хэрэгтэй. Бөөлжих болон гэдэсний өвчний үед эмийн нөлөөлөх магадлал Сулавтар хүчтэй туулгах бодис бэлдмэлийн үйлдэлд нөлөөлөхгүй. Бөөлжих болон суулгалт бүхий гэдэсний эмгэгийн үед өдөр дараалан хэрэглэж буй үрэл найдвартай үйлчлэх магадлал багатай. Энэ тохиолдолд жирэмслэлтээс сэргийлж чадах эсэх нь тодорхойгүй. Иймээс триквилар хэрэглэхээ зогсоолгүйгээр сарын тэмдгийн тухайн циклийн үед жирэмслэлтээс сэргийлэх бусад гормоны бус аргуудыг хавсруулан хэрэглэнэ (Ккаус-Огино-ийн календарийн арга болон халуун хэмжилтийн аргаас гадна).

 

Прегнон буюу 72 цагийн эм

ПРЕГНОН нь өндөр түвшний нийлэг синтетик прогестерон (левоноргестрел) юм. Өндгөвчнөөс өндгөн эсийг гадагшлах явцыг саатуулдаг. Мөн Прегнон нь умайн хүзүүний салиаг өтгөрүүлсэнээр эр бэлгийн эс умайд үтрээнээс нэвтрэх чадварыг бууруулах замаар прегнон нь үр тогтолтоос сэргийлнэ. Прегнон нь үр тогтсон умайн өндгөн эсийг умайн салстад бэхлэгдэх үйл явцийг сааруулна. Бэлгийн хавьталтанд орсоны дараа прегноны эхний тунг аль болох эрт хэрэглэвэл илүү сайн байдаг. 

Жилд дээд тал нь 2 удаа уухыг эмч нар зөвшөөрдөг болохыг анхаарна уу. Тиймээс энэ бол жирэмснээс хамгаалах байнгын арга биш. Учир нь энэ эм нь үтрээгээр цус алдуулах зэрэг эрсдэл дагуулдаг.

Хэрэглэх заавар:

Энэхүү бэлдмэл нь яаралтай ууж жирэмснээс хамгаалах бэлдмэл бөгөөд хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 72 цагийн дотор ууж хэрэглэнэ. Хавсарсан үйлдэл энэхүү бэлдмэлийг хэрэглэхэд жирэмслэлтээс хамгаалахаас гадна дараах ашигтай үйлдэлийг үзүүлдэг.

Хөхний хорт хавдар үүсэлтийн тохиолдолыг багасгаж бууруулна.Төмөр дутагдалын цус багадалт,умайн салстын хавдар,умайн гаднах жирэмслэлтийн бага аарцгийн хөндийн үрэвсэл өндгөвчний уйланхай сарын тэмдэг өөрчлөгдөх ,бага аарцгын хөндийн үрэвсэл, өндгөвчний хавдарын үүсгэх магадлалыг бууруулдаг.

Бэлгийн хавьталын дараа 72 цагийн дотор 750мкг тун бүхий нэг шахмалыг ууж, 12 цагийн дотор дахин 750мкг тун бүхий хоёр дахь шахмалыг ууж хэрэглэнэ. Бэлдмэлийн эхний тунг аль болох эрт уух тутам үр дүн сайтай. Сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед уух боломжтой.

Гаж нөлөө: 

Дотор муухайрах, бөөлжих, бэлгийн замаас цус алдах зэрэг гаж нөлөө олонтой илэрдэг. Мөн цөөн тохиолдолд толгой эргэх, ядрах, толгой өвдөх, хөх хөндүүрлэх, хэвлийн доод хэсгээр эмзэглэх зэрэг зовиурууд илэрч болно. Тэдгээрт шинж тэмдгийн эмчилгээ хийх бөгөөд дийлэнхдээ аяандаа арилдаг.

 Жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно. Хөхүүл эхчүүд хэрэглэсэн тохиолдолд бага хэмжээний Левоногестрел сүүгээр бага ялгардаг боловч хүүхдэд үзүүлэх нөлөө нь тодорхойлогдоогүй байна.

 

                Жирэмслэлтээс хамгаалах бусад хэрэгслүүд

Бэлгэвч : 90 орчим % хамгаална. Гэхдээ хэрэглэхээсээ өмнө хугацаа дуусах он сарыг сайтар хараарай. Мөн цоорсон урагдсан байдал ажиглагдвал хэрэглэж болохгүйг анхаарна уу. Хэрэглэж дууссаны дараа амыг нь боон хаях хэрэгтэй.

Ерөндөг : дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй , өсвөр насны охид хэрэглэхэд тааламжгүй. Мөн сарын тэмдэг ирэхэд өвддөг өвдөлтийг ихэсгэх хандлагатай.  Ихэвчлэн хүүхэд гаргасан бүсгүйчүүдэд сөрөг нөлөө бага.

        Буруу ойлголтууд :

1. Жирэмслэлтээс хамгаалах эмийг ууснаар , жин нэмдэг гэж боддог. Яг үнэндээ эдгээр эмүүд нь биенээс усыг     гадагшлуулж хаван үүсгэдэг. Өөх нэмэн хүнийг таргалуулдаггүй юм.

2.  Эмүүд нь жирэмслэлтээс хамгаалах болохоос бусад зүйлсд муу нөлөө үзүүлдэг. Зарим зүйлийн хувьд сөрөг     нөлөө үзүүлдэг. Нөлөө талаас эмэгтэй хүний гормоныг зохицуулдаг болохоор батгашилт багасан арьс               цэвэрхэн болдог.

3.  Эм ууснаар үргүйдэлд хүрдэг. Өөрийн дураар эм авч уун буруу хэрэглэвэл үргүйдэлд хүрэх аюултай. Эмчий      хяналтан доор , заавар зөвлөгөөг даган хэрэглэх хэрэгтэй.

        Заавал анхаарах зүйл : Жирэмслэлтээс хамгаалах бүх зүйлсийн талаар эмчээс заавар зөвлөгөөг         авах шаардлагатай. Мөн эмийг уухдаа тогтмол нэг цагт уухгүй бол нөлөөлөх үр дүн нь багасна.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар