Эр хүн гэхээр л түрэмгий, дээрэлхүү байх ёстой гэж үү?

2016.02.16
|
11,641
Эрэгтэй хүн ийм сонин байдаг юм уу. Их дээрэлхүү, түрэмгий. Надад уг нь хайртай л даа. Би ч мэднэ. Гэхдээ сууна гэж бодсон охинтойгоо хүн яаж харьцдаг юм бэ.

Сайн байна уу. Эрхэм Монголжингоо сайтын уншигч охид бүсгүйчүүд ээ. Та бүхнээс зөвлөгөө авахаар шийдээд энэхүү захидлыг бичиж сууна.
Би найз залуутай. Бид хоёр нэг ангид сурдаг, оюутнууд л даа. Бид энэ хавар төгсөх юм. Бид үерхээд 2 жил болж байгаа ч бидний харилцаа нэг л болж өгөхгүй юм.

Эхний нэг жил бол түүнийг уурлахад нь би аргадаж, юм хийхэд нь дэмжсээр ирсэн. Яг нэг жилийн өмнө бид бие даалтаа хамтарч хийхээр гэр гэрээсээ компьютерээ авчирч байлаа. Намайг нэг юм хийчих гэхээр нь би санаанд нь хүрээгүй юм шиг байгаа юм. Яг тэр үедээ намайг муухай харааж загнаж орилсон. Тухайн үедээ би уйлж гомдоод, тэр ч уучлалт гуйсан. Гэвч дараа нь хэд хэдэн удаа над руу ингэж орилсон. Бид шөнө ч хүртэл суугаад хичээлээ хийдэг л байлаа, тэгэхэд “Чи ч ямар олигтой юм хийх биш дээ” гэж хүртэл хэлж байсан.

Дараа нь би дахин дахин ийм байдалд орсоор сүүлдээ хэчнээн сайхан үе байсан ч юм л бол гомдож, өнгөрснийг өлгөж авдаг болчихсон. Сүүлдээ бүр надад гар хүрэх хөнгөн хэлбэр гэх үү, боох, цохих, алгадах, үсдэх гээд л янз бүрээр зовоодог болсон.

Би ч мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь хэрэлдэж, өмнөх алдааг нь сануулж байгаад л загнадаг. Уг нь аав ээж нь надад их сайн. Би тэднийг ээж аав гэж дууддаг юм. Ээж аав нь түүнийг дэлгүүр гараад ир гэвэл тэр өөрөө гарахгүй юу гэж уурладаг. Их сонин. Ээж аавыгаа хүндэлдэггүй.

Гэтэл нөгөөдүүл нь нэг нь таалагдахгүй юм ярьвал дуугүй бай л гэдэг. Юу нь болохгүй байгааг ч хэлдэггүй. Саяхан ээж нь дадлага хийх газрыг нь яриад сууж байхад ээжийнхээ өөдөөс хуцаад бай гэсэн. Би “Чи яаж байгаа юм бэ” гэтэл “Яршигтай амьтан бэ” гэж намайг загнасан.

Эрэгтэй хүн ийм сонин байдаг юм уу. Их дээрэлхүү, түрэмгий. Надад уг нь хайртай л даа. Би ч мэднэ. Гэхдээ сууна гэж бодсон охинтойгоо хүн яаж харьцдаг юм бэ.

Өчигдөр л гэхэд би түүнийг “Чи яагаад манай аав ээжийг аав ээж гэж дууддаггүй юм бэ” гэтэл “Суугаа ч үгүй байж, тэгээд ч дасаагүй юм” гэж хэлсэн. Ингэж хэлж байхад нь би ээж аавыг нь аав ээж гэж дуудаж байгаа нь намайг ямар харагдуулж байгаа бол...

Би мөнгө, эд хөрөнгө хардаггүй л дээ. Зүгээр л сэтгэл хардаг юм. Харин тэр байр, машинтай болохоороо надтай суух юм гэсэн. Тэр нь дор хаяж 5 жилийн дараа биз.

Ер нь эцэг эхээ ичилгүй хуц гэж байгаа хүнээс би намайг хүндлээч гэж нэхээд ямар ч хэрэггүй юм байна л гэж бодож байна. Тиймээс би одоо яавал дээр вэ. Би түүнээс больё гэж олон удаа бодсон. Тэгээд больё салъя гэхээр “Чи 2 жил зүрхээр минь наадсан” гээд л ядаргаатай.

Би яавал дээр вэ. Ийм түрэмгий ууртай хүнийг яах вэ.

Би өчнөөн л янзаар аргадаж, уурлаж, учирлаж үзлээ. Эцэст нь би өөрөө яршигтай ядаргаатайгаараа дуудуулдаг юм байна.

Бас тэр өөрийгөө сайхан залуу гэдэг. тоглож байгаа байлгүй гэхээр би л гээд ханхалзана. Ингэхээр миний дургүй хүрч байна.

 

Харин ч өөрөө айлын сайхан охинд хайртай дуртай гэж үерхэж байж элдвээр хэлж, гар хүрч, нулимссыг нь барах ямар шаардлагатай юм бэ. Айлын сайхан хүүг алдаж хохиров доо ч гэж байх шиг. Угаасаа л засрахгүй, онгироо, ууртай хүн юм уу.

Би больмоор байна. Намайг хүндлэх тийм эр хүнийг олдог ч юм уу.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар